Амра

2012-10-3 - БИ МУУХАЙ

Маяглаж байгаам биш. Зүгээр л шууд хэлжийн. БИ МУУХАЙ.
Би царайлаг биш. Би позитив биш. Би эелдэг биш.
Би ууртай. Бас уйланхай. Ер нь л муухай.
Өөдгүй. Өрөвчхөн биш. Өөрийгөө л гэсэн өчүүхэн амьтан.
Мяаа гэдэг бол би л байна. Мяаа. Май чи. Май чи!
Өөрийгөө зоджийн. Лаг садист наасан.
Өөр аргагүй. Өөр хүнд би зодуулахгүй.
Гэхдээ. Өр өвдөж байна. Өлсч байна, өөр хүнээр.
Ганцаардаж байна. Гунихрал маань үүнээс л үүдэлтэй.
Ганц хань минь үнэндээ ганцаардал.
Өөрийн шүүмжлэл өөрт л сайн биз.
Өөлөх юмгүй хүн гэж байдаг юм уу?
Мундаг амьдрал гэж бас байдаг гэж үү?
Мунхаг байж л мундаг болдог шд.
Мунхаг нь би биш. ...

[Шууд холбоос]

2012-7-8 - 10-ХАН МИНУТ

Нэлээд том, 5 бэдрүүмтэй хаус янзалж байгаа, манай компани. Өнөөдөр хийх ажил нээх байсангүй. Элдэв юм нааш цааш л баахан зөөх шив. Босс материалаа татахаар бусадтай яваад өгсөн. Би хаус манайд үлдсийм.

Тэгээд хийх юмгүйм чинь хашаан доторхи зүлэг дээр хэвтээд өгсөн, модны сүүдэрт. Гар хөлөө алдлаад таван хошуу болоод. Хэрэмнүүд мод дамжин гүйлдэж, бор шувууд энд тэнд жиргэнэ. Өөр чимээ үгүй.

Аан тийм. Нэг зөгий хамарнаас тун холгүй ажил хэрэгчээр дүнгэнэсээр өнгөрч билээ. Хэхэ. Яагаад ч юм тэр зөгий хажуугаар нисэхдээ мишээсэн гэж надад санагдсан. Өөрийн эрхгүй нүүрэнд маань хариу мишээл байна ...

[Шууд холбоос]

2012-7-8 - ТАВАН САЛААНЫ МЭРГЭ

Багадаа зуслан дээр хажуу айлын ахтай сүүдэрт хэвтэж байлаа. Тэгсэн чинь тэр ах таван салаа авснаа дундуур нь таслав аа. Гарт нь үлдсэн хэсэгт нь 3 салаа цухуйчихаж. Ах нэлээд бодлогоширсноо:

-Би ч гурван солих нь дээ. Харав уу? 1 нь их урт үстэй, нөгөө 2 нь тайрмал үстэй юм байна, гэв.

Тэгээд надийг тасд гэлээ. Би ч тасдав. 1 ч салаа цухуйсангүй. Тэгэхлээр нь би:

-Өө миний авгайнууд бүгд халз байхийн байна, гэв.

Ах лав 5 минут тасралтгүй инээсээн. Тэрнээс хойш сэргэлэн бацаан гээд лаг тоодог болсийшд.

Уг нь таван салааны мэргэ надийг 1 ч авгай авахгүй гэж гарсан байгаам. Мэргэ буруу уншинаа гэж......

[Шууд холбоос]

2011-9-24 - ЗҮГЭЭР Л...

Хөөе. Би гомдоллож байгаа юм биш шүү. Зүгээр л нөхцөл байдал...

Зв зүгээр байжаахад газар хөдлөхийг юу гэхүү? Би зүгээр л ноутбүүкээ тоншоод суужаасан. Гэтэл юу вэ. Хоноопнууд ийшээ тийшээ гүйгээл. Хана мана хазайгаал. лвийз асаах гэсэн чинь байхгүй ээ. Би ганцаараа чичрэлтэд өртсиймуу гэсэн чинь гүй ээ. Хөршүүд бүгд гадаа гарцан байгаа байхгүй юу. Та нар мэдэрсэн үү этр гээл баахан асуугаал. Бүгд л аахаа гээл айцан амьтад.

Зөө тэр ч яахуу. Энэ хавьд түүхэнд БАЙГААГҮЙ ҮЙЛ ЯВДАЛ. Тэгээд яасан гээч?
Хэд хонотол үер буусан. 2 өдөр шагай дарам устай тэмцлээ шд. Шийт гэжж. Дийлсээн. Монгол юм чинь. Ж...

[Шууд холбоос]

2011-6-13 - АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ

Зиак. Хундагын хэлдгээр зүгээр л жаахан бамбаралдлаа шүү. Хүүг ч умшлаа. Хундагыг ч бас. Бас Дэсиг. Мөн бусдыг. Гол нь сээгийй буюу коммээнтуудыг. Баримт сэлт, задаргаа нотолгоо, логик дүгнэлт энээ тэрээ байхгүй зүгээр л бамбаралдаа шүү за?
 
Тэгээд ч даабл шартчихсан хөгийн юм сууж байна. Юу яасын. Өдөр Коламбиа хэйтс гудамжны орос архины дэлгүүрт Рашид гэх нөхөртэй санамсаргүй танилцав шд. Харваас орос. Гэтэл Казаньд төрсөн татар юм гэнэ ээ. Худалдагч авгай Нинатай оросоор ус цас ярихыг минь ажин ажин тэр надаас асуусан. "А ты откуда?"гэж. Би ч яахав "От бодуна" л гэв. Хаанаас вэ гэхээр нь шар...

[Шууд холбоос]

2011-6-9 - НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.

1.

Харанхуй. Сохорсон мэт харанхуй.
Аниргүй. Дүлийрсэн мэт аниргүй.
Ийм орчинд гэнэт хөдөлгөөн.
Учир нь олдохгүй, замбараагүй хөдөлгөөн.

Бөмбөлгүүд. Түнэр харанхуйд арай гэж ялгагдана.
Хоорондоо мөргөлдөнө, буцаж ойно, дахиж мөргөлдөнө.
Физикийн хичээл дээр хальт үзээд өнгөрдөг...
Тийм. Броуны хөдөлгөөн. Тиймэрхүү хөдөлгөөн.

Хаанаас ч юм чимээ. Нүргэлсэн чимээ.
Улам тод сонсогдоно. Бөмбөлгүүд улам томорно.
Томрох тусам улам цайна. Тоо нь цөөрнө.
Хөдөлгөөн багасна. Мөргөлдөөн удааширна.

Хоёрхон үлдлээ. Хоорондоо мөргөлдлөө.
Нүргэлээн багаслаа. Бүр ч замхарлаа.
Тас харанхуй цас шиг цагаан боллоо.
Бөөн гэрэл. Нү...

[Шууд холбоос]

2011-5-6 - ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ

Мөнгөний үнэр авахдаа сайн ах эгч дүү нар надад ингэж хэлэх боллоо. Одоо л ирэхгүй бол хожимдоно гэнэ ээ. Чам шиг олон хэлтэй, боловсролтой, Америкийн бизнест олон жил чанагдсан хүн Монголд чангарах цаг гэнэ. Хэрэгцээ байна гэнэ.

Эндээ жаахан байяа гэлээ. Үхсэндээ байх гэсийм. Хүүхэнд уягдаад байгаамуу ингэнээ. Ягшд гэлээ. 5 жил болчихоод би юу ч гүй харих юм уу гэв. Хариулт: Паах, ийм удчаад мөнгө хийгээгүймуу гэнээ.

Чадсангүй л гэлээ. Үнэн ч бай, худлаа ч бай. Би ингэж л хариулсан. Тэгээд салах юм байх гэсэн чинь. Ноү шүү дээ. Нойтон хамуу шиг л. Эх оронгүй юм уу чи? Үхсэндээ маяглаад байгаам?...

[Шууд холбоос]

2011-4-2 - ЭЭ МАНГАР АА

Нэг нөхөр үдийн цайнаараа гэртээ ирэв. Гал тогооны ширээн дээр цаас байна гэнэ. "Миний хайр өнөөдөр намайг битгий хүлээгээрэй. Ээжийндээ хонохоор явлаа. Үнсье" гэж эхнэр нь бичжээ.

Нөхөр шууд хөрш айлын хүүхэн рүү залгаж ирж оргилуун дарс уухыг урив. Тэгээд дараа нь... "Ээ мангар аа, өнөөдөр чинь дөрвөн сарын 1 шдээ" гээд ухаан алдах шахжээ. 
...

[Шууд холбоос]

2011-4-1 - И НАОБОРОТ

Будет очень плохо
В субъективном смысле
Но будет хорошо
В объектвном русле.

И наоборот...

[Шууд холбоос]

2011-3-12 - ХУНДАГА

Би зүгэээр хэлэх үү?
Би чаатанд танилтсан юм түүнтэй.
Олон жилийн өмнө.
Галзуу хүүхэн байлаа.
Одоо намайг даанч тоохоо больждээ
Тэр хамаагүй.
Над руу тоншоорой.
Цаана чинь юу болж байгааг мэдэж байна.
Чамайг бас дажгүйг мэдэж байна.
Гүүд лаак ямар ч байсан.
Чи шүү.

[Шууд холбоос]

2011-3-10 - ЭНД БОРОО ОРООД

Энд бороо ороод. Шөнийн 3 цаг. Тамхиа татаад. Гадаа сайхан. Хайртыгаа санаад. Тэр минь хөөрхөн шд.

[Шууд холбоос]

2011-1-27 -

Тэд ингэж дуугарна.
Харрррр.
Хархххххх гээл.
Хурц шүднүүдээ арзайгаал
Зэвүүн.
Харанхуйд нүднүүд нь ногооноор гэрэлтээд
Ховсдоно.

Миний орыг тэд тойрон бүчжээ.
Би хөдөлж чадахгүй.
Орилж чадахгүй.
Ам хатчихсан.
Хаа нэгтээгээс "Эра"-гийн "Амено" дуу
Нэг сулран нэг чангаран эгшиглэнэ.

Тэд удаан ингэж зогсохгүй нь мэдээж.
Удахгүй дайрна.
Өнгөрчээ. Утгагүй үхэл.
Эднээс айсан ч юм алга.
Эсэргүйцэх чадваргүйдээ л дээ бухимдах юм.

Маш сонин юм болсон л доо.
Дөнгөж зүүрмэглэнгүүт шал цөмөрсөн.
Би ортойгоо энэ подвал руу унасан.
Энэ муусайн хархнуудаар дүүрэн подвал руу.

Хамгийн өөдгүй нь бие маань тушаал биелүүлэхгүй.
Хөдлөх...

[Шууд холбоос]

2011-1-20 - САРХАД-ШАТАХУУН

Сархад-шатахууныг тохируулваас
Тархи-хөдөлгүүр хүнгэнэж
Сэтгэл-жигүүр чичиргэнэж
Тааз-үүлсийг нэвтлэн
Шамбалын оронд хүрсэн мэт
Таатай сайхан болох нь бий

Сархад-шатахууныг хэтрүүлвээс
Тархи-хөдөлгүүр гэнэт унтарч
Сэтгэл-жигүүр хумигдаж
Титаник хөлгөөс ч аймшигтайгаар
Сархад-далайн ёроолыг мөргөж
Тоогүй төгсөх аюул нь бий

Гээдлүү...

...

[Шууд холбоос]

2011-1-20 - ҮЗСЭН

Хайрыг амсаж үзсэн
Хална

Хайранд согтож үзсэн
Хөөрнө

Хайранд шартаж үзсэн
Хоосорно...

[Шууд холбоос]

2010-12-31 - CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM



Гадаа Christmas. Модод анивчина. Өнгө өнгийн гэрлээр.
Тэнгэрт үй түмэн нар-одод. Анивчина, дуудна, даллана. 

Бүх дэлгүүр хаалттай. Бүх хүн гэр гэртээ. Баярлана.
Гудамж сэлүүхэ. Traffic үгүй. Aгаар цэнгэг.

Миний удган мод. Хэдэн настайг бүү мэд.
Хажууд нь ханилан ургасан модыг нь тайрчихсан.

Хожуул дээр нь би сууна. Энд ирэлгүй удаж.
Хаа нэгтээ 'Jingle bells' эгшиглэнэ.

Халааснаасаа 3 ширхэг Absolut гаргав.
Тус бүр нь 50 мл. идээний дээдтэй.

Зиак баяр болж байна даа, ууяа.
Эхнийхийг нь өөрийнхөө, 2 дахийг эх орон, 3 дахийг хүн төрөлхтөний төлөө....

Поехали. Пффффф. Зүсээл орж байна.
Даруулга-тамхиа асаая. ...

[Шууд холбоос]

2010-12-30 - ШИНЭ ҮХЛИЙН МЭНД

Зиак. Шинэ үхлийн мэнд хүргэе.
Бас дахиад нэг жил үхчихлээ. Нэгэн жилийг алчихлаа.
Улирагч жилд зөндөө олон хүн тэнгэрт халив.
Бишгүй олон санаа сэдэл биеллээ ололгүй мөхөв.

Үүний өмнөх талийгаач 2009 он, бас түүний өмнөх, бүүр өмнөх...
Баяр баясгалан, гуниг гутрал, учрал, хагацал гээд л...
Бүгд л сайн муу юм юмтай л байсан.
Одоо мөхөж буй 2010 ч ялгаагүй...

2010 мэндэлж байхад маш их баярлаж байлаа.
Түүнтэй хамт маш олон зүйлийг бүтээнэ гэж оргилж байлаа.
Тэр л бөхөх дөхсөн итгэлийн дөлийг минь дахин бадраасан.
2010 одоо үүрд явлаа. Баярласан шүү, бас баяртай.

Хаан үхлээ, хаан мандтугай гэдэг шиг
Хуучин о...

[Шууд холбоос]

2010-12-19 - DIALOGUE

-Битий новшролдоо. П.... минь.
Чи өөрөө новшроо з дээ П.... чинь
Яаж новшорсийн, ална шүү чааг П....минь
Чамд шиг новш чаддагүйм за?  П.... чинь

[Шууд холбоос]

2010-12-18 - НА ФИГ

Да пошли вы все на фиг
Лучше б не знать ваших фабрик...
Вас фарцовшиков знаю
Милиция звонит, ответ: я не знаю...
     

[Шууд холбоос]

2010-12-13 - ЧАМД БИ ХЭЛСЭН

Чамд би хэлсэн
Хэлсээр байхад минь
Чи намайг сонсоогүй ээ...

Хэлгүй хүн шиг байна
Чиний алдааг шүүмжлэхгүй ээ
Хувь тавилан чинь л ийм юм шиг байна...

[Шууд холбоос]

2010-11-8 - ШОШАННА МИНЬ ДЭЭ

Шошанна минь дээ
Еврейг чинь мэднэ ээ
Шартахаас минь сэргийлж
Юум өгсөнд талархав

[Шууд холбоос]

2010-11-6 - ДРУГ МОЙ, НАЛИВАЙ

В холодильнике пусто
В душе зато густо
В мозгу моём рай
Друг мой, наливай.

[Шууд холбоос]

2010-11-5 - ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА

Хүйтэн шуурга
Хэцүү байлаа
Хатуу архи л
Хөлдөөхгүй байлаа...

[Шууд холбоос]

2010-11-4 - ДОЖДЬ НОЯБРЯ

Дождь ноября
Прочь от меня
Зимы ты пророк
И мне ты не впрок

[Шууд холбоос]

2010-11-4 - ВЫЛА ВЬЮГА

Выла вьюга
Было туго
Водку пили
Так и жили...

[Шууд холбоос]

2010-10-30 - ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА

Зүгээр л бичсэн юм. Одоо хадмал гэдэг юм уу орчуулгатай нь эх хэлээрээ хүргэе.

 
ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
Просто мне стало скучно
Всё что прошло, ну... не важно,
Жёлтый лист упал как-то скромно
Осень уйдёт, ну... не так уж страшно.

Зүгээр л намайг уйтгар нөмрөв
Зөнгөөр улирсанд харамсаад ч яахав
Навч шаргалтаад даруухан унав
Намар дуусна, гэвч айгаад ч яахав...

ОНА БЫЛА ХОРОША
Она была хороша
В ней жила простота,
Она пила натощак
Вот умерла просто так...

Тэр дажгүй хүүхэн байсан
Түүний сэтгэл энгийн байсан
Тэр өлөндөө уудаг байсан
Тэгээд л зүгээр үхсэн байсан...

БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
-Знаю браток, я весь как дерь...

[Шууд холбоос]

2010-10-30 - БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.

-Знаю браток, я весь как дерьмо
Но в мире то что? Всё также иль как?
-Тихо стрелок, тебе ж всё равно
В душе же твоём всё стало не так...

[Шууд холбоос]

2010-10-27 - ОНА БЫЛА ХОРОША

Она была хороша
В ней жила простота,
Она пила натощак
Вот умерла просто так...

[Шууд холбоос]

2010-10-27 - ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО

Просто мне стало скучно
Всё что прошло, ну... не важно,
Жёлтый лист упал как-то скромно
Осень уйдёт, ну... не так уж страшно.

[Шууд холбоос]

2010-10-27 - ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ

Далайн давалгаа дандаа эрэг рүү түрдэг
Далбаагүй онгоц дандаа ёроол руу тэмүүлдэг

Гэвч

Дэврүүн ухаан дандаа амжилтанд хүргэдэггүй
Дэвэрсэн сэтгэл дандаа дурлалд умбуулдаггүй.

[Шууд холбоос]

2010-10-20 - WILLIAM SHAKESPEARE SONNET 29

Баавгайтаж хэвтсэнээ гэнэт зөгийнд хатгуулсан юм шиг лаг сонгодог монгодгийг орчуулж дөвчигнөдөг байна шд.
Орчуулга:

Хүмүүст ад үзэгдэн од хийморьт хаягдсан би,
Хувь заяандаа гомдон дэмий л ганцаараа уйлахад
Хурмаст тэнгэр хүртэл нулимсийг минь үл тооно,
Хатуу хорвоод хэрэггүй л мэндэлж дээ би.

Итгэл мөрөөдлөөр дүүрэн нэгэнд,
Анд нөхдөөр хүрээлэгдсэн нэгэнд,
Ирмүүн авьяас заяасан нэгэнд
Атаархана би, өөрийгөө л голно.

Дорой бодолд ийнхүү автахад
Дөлгөөн чиний минь дүр тодорно.
Дороо л сэтгэлд наран мандана
Диважинд хүргэх жигүүр ургана.

Халуухан чинийхээ хайрыг би
Хааны суудлаар ч солихгүй ээ...

Ориг нь:

Wh...

[Шууд холбоос]

2010-10-17 - ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ

Дүүрчихлээ гэнэ ээ. Надийг хоосолж дүүрчихжээ.
Надийн дүүрэн лонх шар айргийг уучихжээ.
Надийн дүүрэн жүнз архийг татчихжээ.
Надад сайн бүсгүйтэй унтчихжээ.
Новш.

Дүүрчихлээ гэнэ ээ. Шавар хаасан чөтгөр ш дээ.
Шалан доор чимээгүй хэвтдэг тэр сэргэжээ.
Шальгүй бидний эвдрэлийг сонсчихжээ.
Шалиг бүсгүйтэйг минь нотолжээ.
Юүүш.




[Шууд холбоос]

2010-9-11 - ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА

Зиак... Ойрд төрсөн өдрүүд ямар ойр ойрхон болоод байна аа, миний. Нэг мэдэхэд л дахиад нэг төрсөн өдөр. Жаахан байхад төрсөн өдрөө зөндөө их хүлээдэг байлаашд. Хаа байсийн гээд л...

"Амьдралыг элээх тусам амьдралын хурд ихэсдэг" гээл шинэ афоризм, шинэ аксиом зохиож төрсөн өдрөө тэмдэглэлээ шд ккк. Мэнд амоор гээл найз ба найз бус нартайгаа баахан тулгаж, идээний дээдийг лаг ихээр хэрэглээд маргааш өглөө нь юун мэнд амар, үхэнгээ алдав шд.

Бөөлжсөн. Нуугаад яах юм. Уух сонирхолтой ч чадвар хүрдэггүй юм чинь. Уух дуртай пийвээ уух нэг их дургүй архи мархитай холиод л авч өгсөн. Пянгаа мэдэхгүй б...

[Шууд холбоос]

2010-5-30 - ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО

Хөлчүү ухаанд
Хөөрүү ч юм шиг,
Хосгүй ч юм шиг
Ховор содон,
Хачин санааг
Харваж хаяаад
Хоосорсон лонхонд
Холгууллаа би,
Хаяаагүй орчлонд
Хаягдлаа би.

Хөггүй амьдрал
Хөлгүй далайн
Хөөсрөх давалгаа шиг,
Хуй салхины
Хүчтэй түрэлт шиг
Хөөрхий намайг
Хүллээ, бүчлээ.
Хоосорсон лонх
Хог руу шидэгдлээ.
Хартай юм даа хорвоо.

[Шууд холбоос]

2010-5-14 - БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ


Би юу? Би бурхан буг 2-ын зөвшилцөл шд. Чи ч ялгаагүй.
Надад зөөндөө сайн тал бий. Бурханы л хишиг биз.
Гэхдээ бас зөөндөө муу тал бий. Бугын нөлөөлөл биз.
Нар сар, нүгэл буян, шөнө өдөр.
Бурхан буг 2 хуваагаал авцийм биш үү?

Зассс. Дарвины онолоор бид сармагчнаас гаралтай чихшиг.
Зассс. Зарим идеалистууд харь гаригийнхан бидэнд оюун суулгасан чихшиг.
Надад зөв хариулт хэл дээ. Хэний зөв юм? Хэлж чадах аавын хүү байна уу?
Бид бүгд адилхан т1-үүд энэ тал дээрээ.
За тэр ч яахав.

Би өөрөөсөө асууя л даа. Амьдралд намайг юу хөтөлж байна вэ гэж.
Хариулт аймаар тодорхойгүй.
Бурхан буг 2 хундага тулгаад л,
Хариул...

[Шууд холбоос]

2010-3-20 - ХАВРЫН САВЛАГАА

Хаврын тэнгэр хаа ч ялгаагүй тогтворгүй юм аа. Түүнийг дагаад сэтгэл ч бас ойлгомжгүй, ерөнхийдөө тэнгэрийн аясаар. Тэнгэр тавгүйтэхэд сэтгэл дагаад 1 л бүүдгэр. Нээг их сайхан цэлмэхэд мөн л дагаж учиргүй баясахыг нь яана, бас.

Чухам энэ улиралд сэтгэлийн савлагааны амплитуд хамгийн дээд цэгтээ хүрдэг гэмээр. Аргагүйшд. Тэнгэр олон ааш гаргаж, температураа дээш доош дураараа савлаад байхад.

За тэгээд өвлийг давах гэж бие махбодь эрч хүчээ алдан тамирдаж, өнөөх авитаминоз, витамины дутагдалд ороод хэлээ гаргачихдаг нь сэтгэлийг тавгүйтүүлж, хямруулахад дэм болдог биз. Мал хүртэл хаврын ногооны ...

[Шууд холбоос]

2009-11-23 - ТЭГЭЭД...

Хуурамч цэнгэл
Худлаа инээд.
Хуурамч дурлал
Худлаа үнсэлт.

Больё больё.
Тэгээд?
Тэгээд...

Хуурамч гуниг
Худлаа нулимс.
Хуурамч гэмшил
Худлаа уучлалт.

Больё больё.
Тэгээд?
Дахиад...

[Шууд холбоос]

2009-11-19 - ХЭТ ИХ

Хэт их халуун-ган
Хэт их хүйтэн-зуд

Бас

Хэт их нам гүм-дүлийрэл
Хэт их гэрэл-сохрол

Бүр цаашилбал

Хэт их мэдлэг-галзуурал
Хэт их дурлал-солиорол...

[Шууд холбоос]

2009-11-14 - NOVEMBER RAIN



Бороо шаагина. Хүйтэн бороо. 
Мод. Тэр модны дор оч.
Хурдлаач! Хөдлө. Хөдлөөчээ!
ОК. Одоо тамхиа асаана. Damn it! Норчлоо.

Зогс. Байжээ. Хөгжмөө асаа, November Rain дээр авчир.
Анха. Болж байна. Одоо тамхиа асаа. Тайван. Битгий салгал.
-Hola, amigo!
-Hola, hola!
Хогны машины латинос. Мэндлэлгүй яахав.

ОК. За, аслаа. Сор, сайн сор. Бас дахиад.
Одоо пийвээ онгойлгоно.Пфшшш.
Сэгсрэгдчихэж. Хурдан балгалаач. Сайн байна.

...
Ляляляля.
11 сарын бороо. Хөглөрсөн навчис.
Хажууханд хогны сав. Лаазаа хаяна.

Дуслуудад буудуулсан навчис унана.
Тээр болсон хэнд ч хэрэггүй навчис.
Гуталнууд гишгэлнэ. Дугуйнууд шалчийлгана....

[Шууд холбоос]

2009-11-8 - 3 МӨЧ

Би-Тачаал
Чи-Мишээл
Дур-Дэр

Би-Халуун
Чи-Дулаан
Хнн-Ёох

Би-Өгсөн
Чи-Авсан
Бол-Сон...

[Шууд холбоос]

2009-11-1 - СЮРРЕАЛИСТ ЗҮҮД

Зиак. Ханиадтай хийсэн тулаанд багахан хэмжээний зуурдын ялагдал хүлээн хэвтэж буйгаа ашиглан нахин 1 болоогдий.

Сая аспириндаад хэсэг зуур зүүрмэглэсэн чинь замбараагүй сюрреалист зүүд зүүдэлдгиймдаа. Монгол үлгэрийн баатрууд триллер киноныхонтой үзэлцээд ч байх шиг. Дундуур нь Спайдермэн дүүлээд л, надаас ирж аль нь сайн тал вэ гэж асуугаад л. Би одоо Наполеон юм уу хаашаа юм, сунадаг дурангаар Сүмбэр уулан дээрээс тээр доорхи тулааныг ажиглаад л.

Манай муу Бушхүү яг дүрээрээ байна лээ тэр дунд. Харри Поттертой мөр зэрэгцээд хэдэн харь гаригийн хачин биетүүдтэй байлдаад...

Уг нь үлгэрт сайн т...

[Шууд холбоос]

2009-10-31 - ИХ ЮМ ҮЗСЭН ХОС


Хос... Дурлалт, янаг, үнэнч, секси энэ тэрээ хосын тухай, эр эм 2-ын элдэв явдлын тухай энд өгүүлнэ гэж бодсон бол Та том эндүүрч, тасархай ташаарчээ.

Дэлхийд хамгийн үнэтэй хос гутлын тухай л өгүүлдэг юм уу гэсийм. Гэхдээ Haute Couture-ын чамин гутал биш, нөгөө юу билээ айхтар нэртэй алдарт брэндүүдийн дизайн сайтай гутал биш шүү. Ер бусын эзнээ дагаад энд тэнгүй бэдэрч их юм үзсэн сарампай хос гутал тэдгээртэй харьцуулахын аргагүй үнэтэй.

Энэ хос гутал эзнийхээ баруун, зүүн хөлөнд өшиглүүлэн нэг нэгнээсээ хэзээ ч холдолгүй үргэлж хамтдаа урт ч зам туулсан, их ч юмны гэрч болсон. Тэгээд эцэстээ...

[Шууд холбоос]

2009-10-24 - НАМРЫН NOSTALGIE
Ангилал: Шүлэглэхүй



Хоосон өдрийг үдэнгээ
Хөлсийг барах ажил дуусна
Хоолтой ходоод амгалан
Хоосорсон сэтгэл үймээнгүй

Хайргүй зүрх догдлолгүй
Хүйтэн хөнжил хүүхэнгүй
Харанхуй шөнийг зүхлээ гээд
Хуурмаг өдрийн гэрлээр яах вэ

Халуун зуныг дахин үдэв
Хахир өвлийг дахиад тосох нь
Хэврэг намрын хээнцэр чимэг
Хөлний дэвсгэр хэдийнэ болжээ

Хүсэл хясал хослон хорших
Хорвоогийн дуу эгшиглэсээр
Хөгжил баяслыг амсуулавч
Хөнгөн биш гунигт бас живүүлсээр......

[Шууд холбоос]

2009-10-23 - ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
Ангилал: Шүлэглэхүй

Хамаагүй битгий хуц
Хархны бүх шүд хурц
Хоолыг чинь булаана
Хоолойг чинь хэрчинэ
Тусыг чинь мартана
Цусыг чинь сорно.
Хамаагүй битгий хуц аа!

[Шууд холбоос]

2009-10-23 - АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
Ангилал: Шүлэглэхүй

Өглөө-Час!
Өдөр-Ясс!!
Орой-Тассс!!!
Амьдрал...

[Шууд холбоос]

2009-10-23 - ЦАГ ХУГАЦАА

 Цаг хугацаа гэж... Ямар гүйцэгдэх биш. Айлгүйтээл дандаа араасаа хөөлгөөл, тээд барьж чадахгүйг мэддэг болохорр тохуурхаж дооглоол, зэвүүн.

Тэглээ гээд яахав. Эргүүлээд цагийг дооглон өдөж урдаас нь хэлээ гаргалтай биш. Ёстой болохгүй. Муурын сахлаар оролдохтой л адил юм болох биз. Хүн битгий хэл энэ орчлонгийн бүх юм цаг хугацаанд барьцаалагдсан хойно одоо яалтай ч билээ. Од эрхэс хүртэл настай. Цаг нь ирэхээр тэд ч үгүй болно. Харин цаг хугацаа хэмжээлшгүй.

Тэгэхээр цаг хугацаа гэж нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй хий үзэгдэл шиг хачин гайхал хэрнээ хамгаас хүчтэй. Бас болоогүй ээ, гурвын...

[Шууд холбоос]

2009-10-22 - АМАР АМГАЛАН

Тэнгэрийг чимэх одод
Сэтгэлд асахаа боливол
Тэрслүү цовоо ухаанд
Санаа харвахаа байвал

Амарыг олох ч юм шиг
Амгаланд хүрэх ч юм шиг

Тарчиг өвснөөс намхарч
Салхины бухимдлаас нуугдвал
Тэнэгийн хийрхлээс залхаж
Саруул ухаанаа хоривол

Амарыг олох уу
Амгаланд хүрэх үү?

Үгүй гэж өөртөө шивнэ
Үхээгүй гээд өөрийгөө чимх
Үлдсэн цагийн давшилтанд
Үхдэл шиг хэвтэхгүй гэж хашгир!
...

[Шууд холбоос]

2009-10-21 - БАЙНГЫН ДАГУУЛ

Би 1 байнгын дагуултай. Өнөөх Занабазарын тодорхойлсон үзэсгэлэн гоогийн бүх шинж нь бүрдсэн бүсгүй байдаг юм. Хэзээ ч салахгүй, байнгын дагаастай.

Дагуул-бүсгүй маань гэрэлд гарах үнэн дургүй, үргэлж сүүдэрт. Миний сүүдэрт. Ганцаардах үед ч миний хажууд, олны дунд бужигнахад ч мөн адил.

Ганцаараа баймаар байсан ч явна гэдэг үлгэр. Сүүдэр дагаад л суучихна. Заримдаа уух юм байвч хундага тулгах хүн үгүйд дуртай нь аргагүй хань болно.

Америк найзаас төрсөн өдрөөр минь бэлэглэсэн Jonny Walker blue label. Юун red, юун black, тэр ч байтугай юун gold label. Түүнээс дээгүүр зиндааны скотч виски гэж үг...

[Шууд холбоос]

2009-10-20 - ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)

За, цааш нь явлаа.

Тэгээд яахгүй юу. Өнөө атаархуу 2 эгч нь ингэж ярьж л дээ. "Чи мангастай сууснаа ер нь мэддэг үү? Тэр чинь чамайг амаржингуут үртэй чинь хамт хорооно шд (Психея хэзээний хөл хүндтэй болсон байж тэр үед) Тэгэхээр чамд ганц л гарц байна. Мэргэн хүн хэлж байна лээ. Чи нөхрөө унтангуут лаа асаа. Тэгээд тэр мангасаа ал. Бид 2 чамд энэ хутгыг өгье" гэж л дээ.

Гэнэн нь дэндсэн маанагдуу Психея яахав, эгч нарынхаа хэлснээр нөхрөө унтсан уу үгүй юу, лаа асаан хутгаа далайжээ. Тэгээд бурхдын орны Эрос гэдгийг шууд танина биз дээ. Гай болж лааны дусал ёоо гэхийн завдалгүй Эросын хацар дэ...

[Шууд холбоос]

2009-10-19 - ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ

Зиак. Дүүд амласан домог.

Эртээ урьдын цагт, Олимп уулыг дов байхад, Атлантын далайг цөөрөм байхад нэгэн хаан амьдран сууж байжээ. Хэхэ. Дүү хамраа ухахгүй шүү. Анхаарлаа наашаа. ОК. Юу гэнэ ээ? Чихээ ч гэсэн дараа бол. Загатнаад ч байсан гүрий. Сайн дүү.

За тэгээд юун дээр зогслоо? Оо энэ дүү одоо бичилтийн эрч сулруулчхиймаа. Энэржи ундаа балгахаас. Ход ход хо... Паа, ингэж хурдан үйлчилдэг гэнэ ээ. Энэ хуруунууд тачигнатал тоншиж эхлэх нь үү гүй юу, бодож амжилгүй чирэгдэх нь л дээ...

Зиак, эргээд домог. Хадуурсанд соорий. Хааяа ингэдий.

Хаан 3 үзэсгэлэнт охинтой байж. Тэр гурваас бага охин нь,...

[Шууд холбоос]

2009-10-19 - ГУНИГЛАЛИЗМ

Зиак. Толгой эргүүлэм, тархи хайлуулам халуун Зун нэг мэдэхнээ ард "Пад" гээд унаад өгдиймдаа. Түүний халааг авсан Намар үүнд гашуудсандаа тэр үү, баярласандаа тэр үү, мөн ч их уйлах юм. Намар гуай одоо болноо, хэд хоног уйлах гээв, нарыг нэг харуулаач гэмээр.

Дагаад уйлалтай биш, далимдуулаад уултай ч биш. Гэхдээ л гэрт хорих энэ бүрхэг тэнгэрийг дагаад сэтгэлийг хөнгөн гуниг бас нөмрөөд өө.

Өнгөрснийг эргэн санагалзан ой санамжийн автмаат дасгал хийх, байн байн уртаар санаа алдан амьсгалын мөн л автмаат дасгал хийх нь ийм үеийн гол шинж юмуу даа. Сэтгэлийн ийм хэлбэрийг одоо Гуниглализм гээд т...

[Шууд холбоос]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant