Амра

2009-10-23 - ЦАГ ХУГАЦАА

 Цаг хугацаа гэж... Ямар гүйцэгдэх биш. Айлгүйтээл дандаа араасаа хөөлгөөл, тээд барьж чадахгүйг мэддэг болохорр тохуурхаж дооглоол, зэвүүн.

Тэглээ гээд яахав. Эргүүлээд цагийг дооглон өдөж урдаас нь хэлээ гаргалтай биш. Ёстой болохгүй. Муурын сахлаар оролдохтой л адил юм болох биз. Хүн битгий хэл энэ орчлонгийн бүх юм цаг хугацаанд барьцаалагдсан хойно одоо яалтай ч билээ. Од эрхэс хүртэл настай. Цаг нь ирэхээр тэд ч үгүй болно. Харин цаг хугацаа хэмжээлшгүй.

Тэгэхээр цаг хугацаа гэж нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй хий үзэгдэл шиг хачин гайхал хэрнээ хамгаас хүчтэй. Бас болоогүй ээ, гурвын...

[Шууд холбоос]

2009-10-22 - АМАР АМГАЛАН

Тэнгэрийг чимэх одод
Сэтгэлд асахаа боливол
Тэрслүү цовоо ухаанд
Санаа харвахаа байвал

Амарыг олох ч юм шиг
Амгаланд хүрэх ч юм шиг

Тарчиг өвснөөс намхарч
Салхины бухимдлаас нуугдвал
Тэнэгийн хийрхлээс залхаж
Саруул ухаанаа хоривол

Амарыг олох уу
Амгаланд хүрэх үү?

Үгүй гэж өөртөө шивнэ
Үхээгүй гээд өөрийгөө чимх
Үлдсэн цагийн давшилтанд
Үхдэл шиг хэвтэхгүй гэж хашгир!
...

[Шууд холбоос]

2009-10-21 - БАЙНГЫН ДАГУУЛ

Би 1 байнгын дагуултай. Өнөөх Занабазарын тодорхойлсон үзэсгэлэн гоогийн бүх шинж нь бүрдсэн бүсгүй байдаг юм. Хэзээ ч салахгүй, байнгын дагаастай.

Дагуул-бүсгүй маань гэрэлд гарах үнэн дургүй, үргэлж сүүдэрт. Миний сүүдэрт. Ганцаардах үед ч миний хажууд, олны дунд бужигнахад ч мөн адил.

Ганцаараа баймаар байсан ч явна гэдэг үлгэр. Сүүдэр дагаад л суучихна. Заримдаа уух юм байвч хундага тулгах хүн үгүйд дуртай нь аргагүй хань болно.

Америк найзаас төрсөн өдрөөр минь бэлэглэсэн Jonny Walker blue label. Юун red, юун black, тэр ч байтугай юун gold label. Түүнээс дээгүүр зиндааны скотч виски гэж үг...

[Шууд холбоос]

2009-10-20 - ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)

За, цааш нь явлаа.

Тэгээд яахгүй юу. Өнөө атаархуу 2 эгч нь ингэж ярьж л дээ. "Чи мангастай сууснаа ер нь мэддэг үү? Тэр чинь чамайг амаржингуут үртэй чинь хамт хорооно шд (Психея хэзээний хөл хүндтэй болсон байж тэр үед) Тэгэхээр чамд ганц л гарц байна. Мэргэн хүн хэлж байна лээ. Чи нөхрөө унтангуут лаа асаа. Тэгээд тэр мангасаа ал. Бид 2 чамд энэ хутгыг өгье" гэж л дээ.

Гэнэн нь дэндсэн маанагдуу Психея яахав, эгч нарынхаа хэлснээр нөхрөө унтсан уу үгүй юу, лаа асаан хутгаа далайжээ. Тэгээд бурхдын орны Эрос гэдгийг шууд танина биз дээ. Гай болж лааны дусал ёоо гэхийн завдалгүй Эросын хацар дэ...

[Шууд холбоос]

2009-10-19 - ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ

Зиак. Дүүд амласан домог.

Эртээ урьдын цагт, Олимп уулыг дов байхад, Атлантын далайг цөөрөм байхад нэгэн хаан амьдран сууж байжээ. Хэхэ. Дүү хамраа ухахгүй шүү. Анхаарлаа наашаа. ОК. Юу гэнэ ээ? Чихээ ч гэсэн дараа бол. Загатнаад ч байсан гүрий. Сайн дүү.

За тэгээд юун дээр зогслоо? Оо энэ дүү одоо бичилтийн эрч сулруулчхиймаа. Энэржи ундаа балгахаас. Ход ход хо... Паа, ингэж хурдан үйлчилдэг гэнэ ээ. Энэ хуруунууд тачигнатал тоншиж эхлэх нь үү гүй юу, бодож амжилгүй чирэгдэх нь л дээ...

Зиак, эргээд домог. Хадуурсанд соорий. Хааяа ингэдий.

Хаан 3 үзэсгэлэнт охинтой байж. Тэр гурваас бага охин нь,...

[Шууд холбоос]

2009-10-19 - ГУНИГЛАЛИЗМ

Зиак. Толгой эргүүлэм, тархи хайлуулам халуун Зун нэг мэдэхнээ ард "Пад" гээд унаад өгдиймдаа. Түүний халааг авсан Намар үүнд гашуудсандаа тэр үү, баярласандаа тэр үү, мөн ч их уйлах юм. Намар гуай одоо болноо, хэд хоног уйлах гээв, нарыг нэг харуулаач гэмээр.

Дагаад уйлалтай биш, далимдуулаад уултай ч биш. Гэхдээ л гэрт хорих энэ бүрхэг тэнгэрийг дагаад сэтгэлийг хөнгөн гуниг бас нөмрөөд өө.

Өнгөрснийг эргэн санагалзан ой санамжийн автмаат дасгал хийх, байн байн уртаар санаа алдан амьсгалын мөн л автмаат дасгал хийх нь ийм үеийн гол шинж юмуу даа. Сэтгэлийн ийм хэлбэрийг одоо Гуниглализм гээд т...

[Шууд холбоос]

2009-9-9 - ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ

Юу яасан юм аа. 1 ийм юм болсийм. Бүрэнхий болж байлаа. Тэгсэн чинь 1 цагаан юм намайг чиглэн ойртоод. Сайн харвал Зулаа цагаан палаажтайгаа мөлхөж байна. Нүд нь гялалзаад л, байдгаараа аахилаад л.

Аа шавар аа. Явж явж миний нуудсан газар руу азаарны цагаан палаажтайгаа мөлхөхдөө яахав дээ гэж бодож амжаагүй байтал... маанаг чинь тохойгоогоороо халгай шүргэчдиймдаа.

Чёрт. Тэгэхлээр нь яахав дээ гялс өөдөөс нь мөлхөж очоод амыг нь бариад авав. Чшшшш, битгий уйлаарай гэсэн чинь өвдөж байна аа гээд юу юугүй уйлахнээ.
 
Зүгээр ээ Зулаа, гар руу чинь шээчихье. Тэгээд л өвдөхөө больчихно гэлээ. За л гэж...

[Шууд холбоос]

2009-7-4 - ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!

Чи минь хүрээд ирээч! Чамайгаа маш их үгүйлж байна. Чи мэднэ ш дээ, нөгөө Сэм Беккетийн "Годоог хүлээхүй" жүжгийг. Тэр зохиол дээр гардаг шиг би цөхрөлтгүй хүлээсээр. Даанч чи Годоо царайлчихаад ирдэггүй.

Олон өдөр хүлээлээ. Бороотойд шар айраг ууж хүлээлээ. Гитар дээр хайрын дуу балбаж хүлээлээ. Ирсэнгүй.

Нартайд гадуур тэнэж хүлээлээ. Задгай усан санд шумбаж хүлээлээ. Хар шилний араас хүүхнүүдийг ажиглан хүлээлээ. Чи минь сураггүй.

Шөнө нойроо хасан хүлээлээ. Хайрцаг "Марлборо" устгаж хүлээлээ. Аргаа бараад бааранд орж хүлээлээ. Чи минь алга.

Цаг хугацаа миний эсрэг тоглосоор. Чи минь эртхэн ирэ...

[Шууд холбоос]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant