Амра

2009-4-9 - ЧУРЧААК БААВГАЙ
Ангилал: Бичиглэхүй

Чурчаак баавгай гээнэт ичээнээсээ гараад сүртэй гэгчээр суниаж, хаврын агаарыг шуналтайгаар сорон мар мар инээвээс хавийн амьтад зогтусмой.  Энэ баагий чинь ичээнээсээ бас гардаг юм байжээ гээд дор бүрнээ хамгийн сүүлд түүнтэй хэзээ тааралдсанаа санахыг оролдох ажгуу. 

Хаврын нялх агаарыг дэндүү огцом хүртсэн баавгай нэг амьсгаагаар 12 лонх найрка уусан мэт энд тэнд гишгэлэн олон амьтны нүдэн дээр дөрвөн хөллөж рэйтинг энэ тэрээ золтой л зэро болгочихсонгүй. Шийр зааж мод түшин тэнцвэрээ олоод жаал амсхийснээ газраар хөглөрөх мөчрийг тас няс гэтэл нь хугалан алхав.

Тэрээр гараараа даллан эрүү хэл нь унжиж алмайрсан амьтадтай мэнчилээд ичээгээ гурвантаа тойрч, суниалт сунгалтын дасгал нэжгээдийг хийчихээд эргээд ичээрүүгээ орчихов. Ойд хэсэг хугацаанд нам гүм болов. Төдөлгүй амьтад гипнозноосоо гаран шуугилдлаа. Чурчаак баавгайг л хэлэлцэх нь илт.

Тэдний дундаас сониуч туулай амаар нь гарах шахан савлах зүрхээ үл тоон аймшиггүйгээр ичээний цонх руу гэтэв. Чих нь чичрэхдээ нэг нэгнээ шилбүүрдэхийг мэдрэвч тэрээр цонхоор шагайлаа.

Баавгай тамхиа асаан үе үе кофегоо шимэн ноутбүкээ тонших ажгуу. Ноутбүкнийхээ хажууд 100 гаран принтлэсэн хуудас тавьчихаж. Хараа хурц туулай хамгийн эхний хуудсанд "Ч. Баавгай. Ойд болсон явдал. Роман" гэж тодоос тод бичсэнийг хараад брэнд нь болсон хоёр үүдэн шүдээ гарган мушийв.

Тэрээр юу харснаа бусад амьтдад хэлсэнгүй. Үүрэндээ ороод яаравчлан бууз хийж эхэлжээ. Тэрээр өнөө орой баавгайгийнд 300 бууз жигнээд 44 лонх "Хайнекен" барьж очихоор шийдсэн ажгуу. Зохиолч болсон баавгай олигтой хоол унд, нойргүй зорилгодоо хүрэх гэж зүтгэсээр ингэтлээ турж эцсэнийг тэр нүдээрээ харсан. Романыг нь дуустал туулай баавгайг харж халамжлахыг хүссэн нь энэ буюу.

Роман заавал гарах ёстой. Тэгвэл өнөөдөр хөөрхий муу баавгайг чурчаак, мэдрэл энэ тэрээр нь дуудаж байгаа юмнууд бүгд гайхна даа. Романы эхний хуудсанд "Энэ зохиолыг бичих явцад тал бүрийн дэмжлэг үзүүлсэн Д. Туулайд гүнээ талархаж байна" гэсэн өгүүлбэр орж ч магад. Үгүй байсан ч би гомдохгүй ээ. Туулай ийн бодон 99 дэх буузаа сурамгай гээч чимхэв.


 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2009-7-4 -
Бичсэн: MAR2
uram ogsond mehiin yoslov
[Permanent Link]

2009-7-4 -
Бичсэн: gereltuya
алга ташилт Гоё бичсийм байна.
[Permanent Link]

2009-4-16 -
Бичсэн: MAR2
hundaga kkk. bi baavgai shig ichsen tal bii l dee. dehdee l baavgai bishoo

ketchupee ingeel konets filma uug n boluul
[Permanent Link]

2009-4-9 -
Бичсэн: Зочин
hahaha big grin
[Permanent Link]

2009-4-9 -
Бичсэн: хундага
удаан ичсийм, хөөрхий
[Permanent Link]

2009-4-9 -
Бичсэн: ketchup
дандаа дутуу юм оруулна, дандаа дутуу юм оруулна...
[Permanent Link]

2009-4-9 -
Бичсэн: хундага
үнэн үү? ай
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 54 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant