Амра

2009-10-19 - ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ

Зиак. Дүүд амласан домог.

Эртээ урьдын цагт, Олимп уулыг дов байхад, Атлантын далайг цөөрөм байхад нэгэн хаан амьдран сууж байжээ. Хэхэ. Дүү хамраа ухахгүй шүү. Анхаарлаа наашаа. ОК. Юу гэнэ ээ? Чихээ ч гэсэн дараа бол. Загатнаад ч байсан гүрий. Сайн дүү.

За тэгээд юун дээр зогслоо? Оо энэ дүү одоо бичилтийн эрч сулруулчхиймаа. Энэржи ундаа балгахаас. Ход ход хо... Паа, ингэж хурдан үйлчилдэг гэнэ ээ. Энэ хуруунууд тачигнатал тоншиж эхлэх нь үү гүй юу, бодож амжилгүй чирэгдэх нь л дээ...

Зиак, эргээд домог. Хадуурсанд соорий. Хааяа ингэдий.

Хаан 3 үзэсгэлэнт охинтой байж. Тэр гурваас бага охин нь, ёооо, дуу алдам, тасархай үзэсгэлэнтэй байсан гэдэг. Бод доо. Дэлхийн өнцөг булан бүрээс чухам түүнийг харах гэж л хүмүүс шаваад л.

Би байсан бол тэр олон дунд мэдээж очихгүй л дээ. Царайны сайхнаар цай сүлэх биш, гай л байна гээл Ай Подоо сонсоод хэвтэнэ шд. За энэ ч яахав.

Хааны бага охиныг нээрээ Психея гэдэг байсан юм. 1 мэдэхнээ хүмүүс Психеягийн үзэсгэлэн гоог бараг л тахин шүтэхээс холгүй юм болж л дээ. Өнөөх гоо сайхны дагина Афродитагаа хүртэл мартах шахаад л. Афродита бус Психея жинхэнэ гоо сайхны идеал гэх маягийн үгс энд тэндгүй сонсогдоод л.

Афродита дагина ийм байдалтай эвлэрэхгүй биз дээ? Ердийн 1 мөнх бус жирийн бүсгүй өөрийнх нь титмийг зүүгээд явж байхад, ай? Атаа хорсол нь дээд цэгтээ хүрч гэнэ.

Тэгээд өөрийн хүү Эросыг дурлалын шидэт нумаараа харван Психеяг хорвоогийн царай муутын туйл болсон эрд сэтгэлтэй болгохоор шийдэн газарт илгээжээ.
 
Эрос газарт буув, байгаа харав. Тэгээд нам. Юун ээжийнхээ даалгаврыг биелүүлэх. Бурхдын пантеоноос гаралтайм байж намба алдаад газрын бүсгүй Психеяд анхны харцаар будаа. Дурлачихав.

Энд 1 зүйл хэлэхэд хүмүүс өөрийг нь зүгээр л сайхан үзүүлэн аятай харж нүдээ баягадагт Психея баяртай байсангүй. Хайр дурлалтай учраагүй бүсгүй сэтгэл дотроо маш их гансарч, шаналж явсан нь мэдээж.

Хаан эцэг нь ч охиныхоо сэтгэлийг ойлгож байсан уу, мэргэн хүнээс зөвлөгөө авч л дээ. Психеяг одоо яах вэ гэж. Тэр мэргэн бүсгүйг газрын бус бурхдын юм уу, бугын газраас ханьтай болох тавилантай тул шөнө дунд уулын ангалын захад ганцааранг нь орхихыг зөвлөжээ.

Хаан эцэг яахав дээ. Зөв харж инээн буруу харж уйлан охинтойгоо салах ёс гүйцэтгээд ангалын захад орхижээ. Гэнэт салхи босч бүсгүйг шүүрэн аваад лаг чамин ордонд авчирчээ. Эрос Психеяг өөр дээрээ авчирах гэж баруун зүгийн салхи Зефирустэй хуйвалдсан байгаам. Ээжид битгий хэлээрэй гэж Зефирусын ам тангаргийг ч авахаа мартаагүй.

За тэгээд тэр нууц ордондоо тас харанхуй шөнөөр Эрос Психеятай гэрлэжээ. Психея хэнтэй гэрлэснээ ч мэдсэнгүй, эр нөхрийнхөө нүүр царайг ч харанхуйд харсангүй. Хувь тавилантайгаа эвлэрсэн хөөрхий бүсгүй. 

Психея тэр ордонд юугаар ч дутаагүй нь ойлгомжтой. Харин хайр энхрийллээр дутаагаагүй нөхөр нь харанхуй шөнөөр л ирнэ. Эрос өөрийг нь ирсэн байхад гэрэл хэзээ ч асаахгүй байх болзол тавьсан юм гэнэ лээ. Цаг нь болтол өөрийгөө мэдэгдмээргүй байгаагаа ч хэлжээ.
.
Ганцаардсан Психеяг гуйхад Эрос 2 эгчийг нь өнөөх Зефирусээр зөөлгөн өдрийн цагаар ордонд авчирч байхыг зөвшөөрчээ. Гэхдээ ямар ч ятгалганд орохгүй байхыг хүссэн ажгуу.

Психеяд угаасаа атаархдаг эгч нар нь дүүгээ амьд мэнд төдийгүй мангар том ордонд элбэг дэлбэг жаргаж буйг хараад үл мэдэгдэх эр нөхрөөс нь салгахаар хор найруулж гэнэ.

Тэр 2 гэнэн итгэмтгий дүүдээ...

(Үргэлжлэл бий) 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2009-10-20 -
Бичсэн: MAR2
soorii. urgeljleliig uter turgen tonshihoos. energy drink uujaagaal tachignuulchii
[Permanent Link]

2009-10-19 -
Бичсэн: dadido
хүлээхээс. хүлээнээ би хүлээнэ баярлах
[Permanent Link]

2009-10-19 -
Бичсэн: arch_tseegii
neeh saihan unshaal ywj bsan chin urgeljlel bii gjiima zaza urgeljleliig ni huleehes kkk
[Permanent Link]

2009-10-19 -
Бичсэн: dao (зочин)
энэ зочин би шүү ярзайтал инээх
[Permanent Link]

2009-10-19 -
Бичсэн: Зочин
үргэлжлэл н хаанайн
[Permanent Link]

2009-10-19 -
Бичсэн: arius
troi gesnees ter elena peres 2-iin hair yu n gogo baidag bainaa. nadad lav troy-iin haani tom huu tuunii ehner 2-iin hariltsaa aimaar armantic sanagdsaan ter kinonoos. ene domogiin huvid anh sonsoj baigaa tul uter turgen urgeljleliig shaardjiina kkkk
[Permanent Link]

2009-10-19 -
Бичсэн: Хүслийнжигүүр
Сайхан домог яг л Трой шиг гээлоо... Хайрын түүхийг байлдааны түүхтэй хольдог би ямар армаагчиг вээ гээлоо кккккккккк хэлээ гаргах
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 50 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant