Амра

2009-10-20 - ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)

За, цааш нь явлаа.

Тэгээд яахгүй юу. Өнөө атаархуу 2 эгч нь ингэж ярьж л дээ. "Чи мангастай сууснаа ер нь мэддэг үү? Тэр чинь чамайг амаржингуут үртэй чинь хамт хорооно шд (Психея хэзээний хөл хүндтэй болсон байж тэр үед) Тэгэхээр чамд ганц л гарц байна. Мэргэн хүн хэлж байна лээ. Чи нөхрөө унтангуут лаа асаа. Тэгээд тэр мангасаа ал. Бид 2 чамд энэ хутгыг өгье" гэж л дээ.

Гэнэн нь дэндсэн маанагдуу Психея яахав, эгч нарынхаа хэлснээр нөхрөө унтсан уу үгүй юу, лаа асаан хутгаа далайжээ. Тэгээд бурхдын орны Эрос гэдгийг шууд танина биз дээ. Гай болж лааны дусал ёоо гэхийн завдалгүй Эросын хацар дээр унаж түүнийг сэрээв.

Психеягийн т1-лэлд гомдсон Эрос тэр даруй замхран алга болсон юм гэнэ билээ.    

Ордноос холгүй байсан Пан бурхан Психеяд нүглээ наминчлаваас хайрттайгаа дахин учрах боломжтой гэж хэлж. Психея яалтчгүй хоосон ордныг орхин гэртээ эргэн иржээ. Тэгээд болсон бүхнийг 2 эгчдээ ярьж гэнэ.

Эгч нар нь шал худлаа эвий эвий гэж аргадавч дор бүрнээ баярласан нь ойлгомжтой. Тэгээд нэг нэгэндээ хэлэлгүй, Эрос Психеягийн оронд өөрийг нь авна гэж итгэн ангал өөд уралданхан байж очсон байгаам. Өнөөх Зефирус салхи тэднийг юу боллоо гэж тосохов дээ. Хоёоул ангалын ёроол руу нисэн чад болжээ. Атаархлаа гэж... Ийм л байгаам даа дүү минь, хэхэ.

Харин Психея хайртыгаа өдөр шөнөгүй хайсаар эхлээд бурхдын орны Дэмэтэр, дараа нь Хэрагийн ордонд очиж тусламж хүсчээ. Аль аль нь туслахаас татгалзсан ч  Афродитатай шууд нүүр тулан уулзаад үз гэж зөвлөв.

Хайртыгаа олохоос яахаас ч буцахгүй Психея Афродита дээр давхиад л орчихож. Өнөөх нь бас ч шууд үгүй гэхгүй бөөн болзол тавьсан байгаам. Энгийн хүн яавч гүйцэтгэж чадахгүй шалгуурууд л даа, тэдгээр нь.

Эхлээд аварга том торхонд холиод хийчихсэн элдэв янзын үр тариаг шөнө дунд болохоос өмнө хэдхэн цагийн дотор төрөлжүүлж ялгахыг даалгажээ. Психея хөөрхий ханцуй шамлан ажилласан ч яалаа ч амжихгүй байв. Түүний мэрийлтийг харж өрөвдсөн шоргоолжнуудын удирдагч туслахаар шийдэж, нэг дохио өгөхөд л түмэн шоргоолж гарч ирэн үр тариаг дор нь ангилчихав.

Афродита гайхсан гэж жигтэйхэн. Тэгээд дахиад 2 хүнд даалгавар өгч. 2ланг нь Психея цагт нь гүйцэтгэж. Мэдээж мөн л эр зоригийг нь үнэлсэн сайн санаатнуудын тусламжтайгаар.

Афродита сэтгэлийн шарх авч бие нь чилээрхсэн хүү Эросоо асрахдаа их ядарч, гоо үзэсгэлэн нь нэлээд гундсан гэж Психеяд ярьжээ. Тэгээд үүнд чи л буруутай тул доод тивийн хатан Персефонагаас гоо сайхныг сэргээгч бодис авчир гэж гэнэ.

Психея доод тив рүү үхэгсэд л очдогийг мэдэх тул өндөр цамхгаас үсэрч үхвэл тийшээ хурдан хүрнэ гэж санаа шулуудсан ажгуу. Гэтэл тэр цамхаг гэнэт хүний хэлээр ярьж, үхэлгүйгээр доод тивд хүрэх замыг зааж туслаж гэнэ. Доод тивд нүүрлэх аюулуудаас хэрхэн зайлахыг ч нэгд нэгэнгүй хэлж зааварчилсан байгаам. Айхтар мэдлэгтэй цамхаг, хэхэ.

Психея зааврыг зүйл бүрчлэн дагаж доод тивээс гоо сайхныг сэргээгч бодистой гараад ирж л дээ. Тэгээд эмэгтэй юм хойно, яахав тэсээгүй ээ. Тэр гоо сайхнаас өөртөө бас жоохон авья гэж бодоод хайрцгийг онгойлгочихож. Хайрцагнаас гоо сайхан бус мөнхийн нойр гарч ирээд бүсгүйг бүчив. Психея газар дээрээ нам унтав.

Тэр үед сэтгэлийн шарх нь аниж Психеяг өршөөсөн Эрос давхиж ирээд хайртынхаа нүүрнээс мөнхийн нойрыг арилган хайрцганд нь буцааж хийгээд доод тив рүү илгээжээ. 

Тэгээд хайртыгаа тэврээд дээд бурхан Зэүс дээр ирж тэдний хайрыг хүлээн зөвшөөрөхийг хүсчээ. Хайрынхаа төлөө амь биеэ хайрлалгүй цөхрөлтгүй зүтгэсэн Психеяг биширсэн Зэүс бурхдыг цуглуулан залуу хосын гэрлэснийг тунхагласан гэдэг юм билээ.

Зэүс бурхан дараа нь Психеяг Олимп ууланд гаргаж өнө мөнхийн ус өгсөн гэж байгаа. Бурхдын мөнхийн хутгыг олсон Психея төдөлгүй амаржиж охинтой болсон юм. Блисс буюу Таашаалмаа гэдэг нэртэй хөөрхөн охин, хэхэ.

Эмээ болсон ч ер бусын гоо үзэсгэлэнгээ ер алдаагүй хадам эх Афродита Психеятай эвлэрсэн гэнэ лээ, бас.

Үнэнч дурлалын илэрхийлэл болсон Психея ингэж өнө мөнхийн бурхдын эгнээнд элсэн орж одоо хэр Эростойгоо Олимп уулнаа хайранд умбан амьдардаг гэж байгаам.

Психея гэж герегээр сэтгэл гэсэн утгатай. Түүний нэрээр сэтгэл судлалыг психологи гэх болжээ.

Зиак домгоо ингээд жаргаая даа.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2018-2-11 -
Бичсэн: ISA
Сайхан домог байна.
Сайн найзын маань түүхтэй их төстэй юм.
Хөгжилтэй түүхэн бичвэр болсон байна.
Баярлалаа.
[Permanent Link]

2009-10-20 -
Бичсэн: MAR2
ирмэх
[Permanent Link]

2009-10-20 -
Бичсэн: dao
би ч байлдаал унах байх бодож байлаа. ярзайтал инээх
[Permanent Link]

2009-10-20 -
Бичсэн: director
яасан хөөрхөн юм бэ дээ тэврэлт
[Permanent Link]

2009-10-20 -
Бичсэн: gereltuya
Гоё төгсгөл...
[Permanent Link]

2009-10-20 -
Бичсэн: Зочин
kkk
ярзайтал инээх
[Permanent Link]

2009-10-20 -
Бичсэн: xvv
тэврэлт гоё шүү ккк эмэгтэй юм болохоор бас жоохон авчий гээд хайрцаг онгойлгодог уу хэлээ гаргах Яджийхад дэлхийн хамгийн сайхан бүсгүй. Хүний шуналаа гэж хэлээ гаргах
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 49 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant