Амра

2009-10-21 - БАЙНГЫН ДАГУУЛ

Би 1 байнгын дагуултай. Өнөөх Занабазарын тодорхойлсон үзэсгэлэн гоогийн бүх шинж нь бүрдсэн бүсгүй байдаг юм. Хэзээ ч салахгүй, байнгын дагаастай.

Дагуул-бүсгүй маань гэрэлд гарах үнэн дургүй, үргэлж сүүдэрт. Миний сүүдэрт. Ганцаардах үед ч миний хажууд, олны дунд бужигнахад ч мөн адил.

Ганцаараа баймаар байсан ч явна гэдэг үлгэр. Сүүдэр дагаад л суучихна. Заримдаа уух юм байвч хундага тулгах хүн үгүйд дуртай нь аргагүй хань болно.

Америк найзаас төрсөн өдрөөр минь бэлэглэсэн Jonny Walker blue label. Юун red, юун black, тэр ч байтугай юун gold label. Түүнээс дээгүүр зиндааны скотч виски гэж үгүй.

Тэгтэл яг задлах гэсэн чинь хамт уулцах хүн ниад. Байхгүй. Тийм л үе таарсан юм. Тэгээд яахав дээ. Бүсгүй бэлэн шдээ. Ууя гэхэд татгалзсангүй.

Тулгалаа. Явууллаа. Мөсгүйгээр. Ходоод бүлээсээд л. Бие тавираад л. Дотоод хүн мэдээж тайвшраад л. Бүсгүй учир битүүлгээр инээмсэглээд л.

Нахий гэлээ. Мхм гэж байна. Нахив. За тэгээд л ам нээвэл уушиг нээ гэгчээр ний нуугүй ярьж гарлаа. Тэр ч, би ч. Үнэтэй виски ходоод руу гулсах тоолонд амны хүлээс улам бүр сулрахыг хэлэх үү.

Ийм нэгэн яриа өрнөсөн дөө тэр үдэш...

-Чи яагаад надаас салдаггүй юм бэ?

-Чи мэднэ. Би хэзээ ч салахгүй. Хэзээ нэгэн цагт чи заавал минийх болно. Өөр зам байхгүй.

-Хаха. Горьдсоны гарз. Би чамд дургүй.

-Хехе. Гэхдээ чи намайг үе үе шохоорхож хардаг даа. Би дур булаам. Би үзэсгэлэнтэй, бас нууцлаг.

-Тэр ч тийм. Зарим мөчид чамайг тэврээд, чамайг эзэмдээд, чам руу ормоор, чамайг уудалмаар санагддаг. Гэхдээ би тэгэхгүй. Тэгмээргүй байна. Чи надаас холдсон нь дээр.

-Ингэх боломжгүйг чи сайн мэднэ. Төрснөөс чинь хойш л чамайг дагалаа. Над дээр иртэл чинь дагана, уучлаарай. Дахиад 1 тулгавал ямар вэ?

-ОК. Why not? Бүсгүй чиний төлөө.

-Баярлалаа. Бас чиний төлөө. Бидний төлөө.

-Би 1 юм асууя. Болох уу?

-Тэг л дээ. Go ahead.

-Би тэгээд яг хэзээ чинийх болох вэ?

-Энэ чухал биш. Би хүлээж чадна. Цаг нь болохоор л чи минийх болно. Ингэж л хариулья.

-Тийм байдаг байж... Тэгвэл чи надаас өөр эрийг хүлээдэг үү?

-Үгүй. Би чамайг сонгосон, чамайг л хүлээнэ. Ер нь хүн бүр тус тусын яг л над шиг дагуултай. Ихэнх нь гэхдээ үүнийг анзаардаггүй.

-Гэтэл би чамтай хундага тулгаад, бүр буу халаад сууж байдаг...

-Хехе. Харин тийм ээ. Чи намайг харах увидастай болоод л тэр. Би ч гэж би... Ингээд сууж байдаг.

-Надад энд амжуулах юм их. Чи мэднэ биз дээ?

-Мэднэ ээ. Чи гэхдээ бүгдийг нь амжуулж барахгүй. Шууд хэлсэнд уучлаарай.

-Зүгээр дээ, би өөрөө ч тэрнийг гадарладаг... Нээрээ би чамайг хэн гэж дуудах вэ?

-Чиний л дурын хэрэг.

-ОК. Тэгвэл Сүүдэрмаа гэе.

-Сүүдэрмаа... Гоё л нэр байна. Баярлалаа.

-Үхэлмаа гэхлээр дэндүү хахир сонсогдоно, Сүүдэрмаа нь хавьгүй дээр гэж бодсийм, хэхэ.

-Анха... 2лаа ингээд өндөрлөхүүдээ. Чи минь маргааш ажилтай, тийм ээ?

-Үхлийг ийм эелдэг сайхан ааштай гэж ёстой төсөөлөө ч үгүй явлаа...

-Хехе. 1 зүйл хэлэхэд би чамайг яаруулахгүй ээ. Битгий ай. Хийдгээ хий, амьдралаа туул. Цаг болоогүй.

-Яамай даа тэгвэл, хэхэ. Заза хөнжил рүүгээ шумбалаа. Сүүдэрмаа чи сайхан амраарай. Хань болсонд баярласан шүү..

-Харин чамд баярлалаа. Надад ч амралт шаардлагагүй. Чамайгаа л сахиад сууна аа. За good night. Амар даа. Амьдрал гэдэг амаргүй.

-Анха. Тийм шүү..

-Бүүвэй, ээ бүүвэй...

 

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2012-7-8 -
Бичсэн: MAR2
zochind>aimaar ch gesen odoo yaltaiv? uhel bainga bidniig dagadag
[Permanent Link]

2012-4-6 -
Бичсэн: Зочин
neeree l hun bolgoniig l ingeed dagaad yavdag baih aa. neg bodliin aimaar
[Permanent Link]

2009-10-22 -
Бичсэн: MAR2
h-jiguur>zgr ee. bi ch bas anh tuuntei bosoo ustei l tulgaj uusan shd kkk. tegj bgaad us bosohoo bolichdiim geed luu

gerel-t>harin dehhh. hun oortoo yu haruulah haragduulah deer hurtel songolt bainaa baina

hundaga>anha... ner n medeej Suuderjav?
[Permanent Link]

2009-10-21 -
Бичсэн: хундага
надад бас байгаам чэнн.. гэхдээ мэдээж эрэгтэй
[Permanent Link]

2009-10-21 -
Бичсэн: gereltuya
Дэндүү ойрхон байгааг нь мэдсээр атлаа надаас хэтэрхий хол гэж өөртөө итгүүлэхийг хүснэ... Гэвч тэр өглөө болгон хаалганы минь гадаа боломж гэдэг нөхөртэй гар бариад хүлээд байдын. Би алийг нь харахаас, эсвэл алийг нь аргалахаас амьдрал хамаараад ч байгаам шиг...
[Permanent Link]

2009-10-21 -
Бичсэн: Хүслийнжигүүр
Цаг нь болоогүй гэдэг ч үнэн байх шоо. би ч гсн заримдаа хажууд минь байгааг мэдэрдгийн. Гэхдээ тэр үед хамаг үс маань босоод ирдгийн. гайтай чам шиг тулгаж уухиймсан гсн smug smug smug
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 48 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant