Амра

2009-10-31 - ИХ ЮМ ҮЗСЭН ХОС


Хос... Дурлалт, янаг, үнэнч, секси энэ тэрээ хосын тухай, эр эм 2-ын элдэв явдлын тухай энд өгүүлнэ гэж бодсон бол Та том эндүүрч, тасархай ташаарчээ.

Дэлхийд хамгийн үнэтэй хос гутлын тухай л өгүүлдэг юм уу гэсийм. Гэхдээ Haute Couture-ын чамин гутал биш, нөгөө юу билээ айхтар нэртэй алдарт брэндүүдийн дизайн сайтай гутал биш шүү. Ер бусын эзнээ дагаад энд тэнгүй бэдэрч их юм үзсэн сарампай хос гутал тэдгээртэй харьцуулахын аргагүй үнэтэй.

Энэ хос гутал эзнийхээ баруун, зүүн хөлөнд өшиглүүлэн нэг нэгнээсээ хэзээ ч холдолгүй үргэлж хамтдаа урт ч зам туулсан, их ч юмны гэрч болсон. Тэгээд эцэстээ авьяаслаг эзнийхээ нүдэнд өртөн урлагийн бүтээл болон мөнхөрсөн бас гэж азтай.

Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л уран зургийн гол обьект болон дүрслэгдсэн хос гутал энэ хорвоо дээр өөр байхгүй болов уу. За байлаа гэхэд энэ зураг шиг хэдэн сая ногооны үнэ яалаа ч хүрэхгүй.

Хальт харваас үнэн гоо зүйгүй, хайш яайш, халтар бултар, товчдоо бол үнэн муухай, энэ зураг. Мэдээж, Жоржио Арманигийн тансаг хос гутлыг гөлчийтөл зурж болно л доо. Элдэв гоё цэцэг навч, толь энэ тэр тавьж, алтан огтлолцлын зачмаар сүртэй зохиомж байгуулаад. "Паа, ямар гоё, яг бодит юм шиг зураг вэ. Яасан догь зохиомж вэ" гэж дуу алдтал. Тэглээ гээд дэмжээд дэмжээд тийм зураг урлаг болон амь орохгүй.

Харин Холланд агаа Винсент ван Гогийн зурсан хос бажийнк надад амьд юм шиг харагддийн. Яг хүн шиг, зүрх, сэтгэл, дотор хүн дотор бажийнк гэхиймүү хаашаа юм энэ тэртэй. Хөдлөөд ч байх шиг. 1 юм хэлэх гээд ч байх шиг...

Хэхэ, намайг 6-р тасалгааны ёоёотой өвчтөн гэж битгий бодоорой. Би гутал, оймстой ярьдаггүй, Ромбу гаригтай тогтоон төрийн үзмэрчээр залагдах чадваргүй. Зүгээр л урлагт дуртай, заримдаа донтой ч тодорхойлж болохоор нэгэн байх.
 
Миний бодлоор энэ Холланд эрийн дүрсэлсэн обьект бүхэн хөдөлгөөнтэй, дотроо асар их эрч хүч, драм, бүр трагеди агуулсан юм шиг санагддаг.

Ийм visual effect үүсгэхэд мэдээж зохиомж, өнгөний зохицолдоо их үүрэгтэй. Гэхдээ Винсентийн хөдөлгөөнт мазок бийрний тавилт, түрхэлт гэх үү л түүний зургуудыг амилуулдаг гол буруутан гэж боддийм. Нимгэн, зузаан, хэвтээ, босоо, өргөн, нарийн түүний тавилтууд зургуудыг нь үнэн амилуулнаа, damn gej.

Энэ навсайсан хос бажийнк гэхэд л...Мааш их юм үзсэн, маш их шаналсан, цөхөрсөн, ядарсан хэрнээ хэн ч мэдэхгүй ямар нэгэн нууцлаг зүйлийг зориод хэдийд ч замд гарахад бэлэн мэт.

Үнэндээ Ван Гог гуай өөрийнхөө хөргийг хос гутлаараа орлуулаад бүтээсийм биш үү. Энэ баагий 37 наслахдаа үзээгүй юм ховор. Муухай гамгүй эдэлсэн байгаам эцэг эхээс заяасан бүтэн биеэ.

20-хон насандаа уран зураг худалддаг компанид овоо гайгүй менежер болж бүр төрөлх Холландаасаа халин Лондон, Парист томилогдон амьдрал нь гэж бөөн гэрэл гэгээ.

Гэвч тайван цатгалан амьдрал түүнд дэндүү уйтгартай санагдсан юм байлгүй ирээдүйтэй ажлаасаа гараад дунд сургуулийн багш, бүр лам болж үзсэн.

Ядуу уурхайчдын хотхонд лам байхдаа өөрөө өлссөн ч байдаг хоол хүнсээ уурхайчдын өлөн зэлмүүн хүүхдүүдэд өгсөөр биеэ нилээд тамирдуулсан гэж байгаа. Бурхны ном хичнээн уншаад ч ядуу уурхайчдад тус болдоггүйг ойлгосон Винсент лам болж буян үйлдэх зорилгоосоо бүрмөсөн татгалзжээ.

Тэр үеэс л ямар ч ажилгүй, мөнгөгүй түүнд ах Тео нь байнга мөнгөөр тусалж бүтэлгүй Винсентийн зураач болох мөрөөдлийг тэтгэдэг байж. Гэвч Винсент өчнөөн олон зураг зурсан ч түүнийгээ борлуулж амиа аваад явж чадалгүй чад хийсэн дээ.

Олигтой хоол хүнс, хувцас хунар авахын оронд ахынхаа спонсорлосон бараг бүх мөнгийг уран зурагт л зарцуулна. Баабаа зургуудыг нь хэн ч авахгүй гэдгийг мэдсээр байж.

За хайр дурлалын талбарт энэ нөхөр бүр ч таг. Бүх дурлалын түүх нь эмгэнэлтэй. Ойрын хамаатныхаа охинд дурлахад, хариу дурласан өнөөх нь гэрлэх нэгэнт боломжгүй болохоор хор ууж амиа хорлохоо шахсан. Аан бас өчнөөн хүүхэдтэй биеэ үнэлэгч хүүхэнтэй 1 гэрт орж, бүр гэрлэнэ гэж гэр орныхныгоо аймаар шооконд оруулсан гэнэ лээ.

Эцэст нь галзуурч чихээ өөрийн гараараа тайрч хаясан. Тэгээд 37-ны жилдээ өөрийгөө буудаж тэнгэрт хальсан даа.

Яахав өөрийнх нь л сонгосон зам. Менежерээ хийгээд бага багаар хөрөнгөт амьдралд шат ахиад түүндээ баясаад явж болох л байсан. Гэвч тэр дараагийн алхам бүр нь бараг тодорхой амьдрал гээчийн зургийг дагаагүй, сөрсөн. Тэгээд шатсан. Шатаж амьдарсан. Их ч хурдан шатаасан өөрийгөө.

Түүнийг жигшиж, шоолж, доромжилж, үй ойлгож байсан бүхнийг тэр игноорддог байсан нь мэдээж. Хэн ч, юу ч түүнийг зорьсон хэргээс нь холдуулж хүчрээгүй.

Шатаж амьдрагчдын тод жишээ дээ энэ Холланд эр бол. Одоо манай Чойном, Анударь энэ этр бас тэдний эгнээнийх юм уу даа. Шатаж амьдрагчид аливааг бүр тултал нь, дээд цэгт нь хүргэхийг эрмэлзэж, хутганы ирэн дээгүүр явах хообийтой. Тэгээд хийх гэж, мэдэх гэж эрмэлзсэн зүйлдээ хэтэрхий эрт хүрвэл mission нь дууссан гээд өөрсдийгөө хайр найргүй устгагчид гэмээр.

Сод уран бүтээлчид голдуу хутганы ирэн дээгүүр явдаг талдаа. Оюуныхаа бүүр дээд хязгаарын, солиорлтой хиллэх тэр ирмэг дээгүүр алхалаад л...

Тэд нийгмээсээ, орчин цагаасаа түрүүлэгсэд. Тэгээд л төрчихдөг юм байлгүй дээ цаанаасаа. Тэдний суу билгийг хожмын үеийнхэн л ойлгож үнэлдэг бичигдээгүй хууль энэ хорвоод үйлчлээд байдаг нь бас хачин.

Заза, ингээд сарампай хос гутлаараа өөрийн цаг үеэсээ тасарч алхсан галзуу Холланд зураач, Винсент агаагийн дурсгалд зориулж бичсэн эв хавгүй, галзуу хүнийх шиг тэмдэглэлээ цэглэе. Цэг

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2014-4-26 -
Бичсэн: Зочин
heden oni buteen ni we
[Permanent Link]

2011-6-9 -
Бичсэн: MAR2
zurai thnks. bi ch bas sanal niildii тэврэлт
[Permanent Link]

2011-6-4 -
Бичсэн: Zurai
сонирхолтой сайхан бичлэг байнөө. Вангогийн чихээ огтолсон тухай юунаас ч билээ дээ хүний мэдрэлд хүртэл нөлөөлдөг нэгэн төрлийн архинаас болоод, самуураад, мансуураад чихээ огтолсон гэж сонсжийсийм байна.
дээр нь Ободтой санал нэг байнөө: хүн бүр сэтгэцийн өөрчлөлтэй гэж. хүн сэтгэлийн амьтан болохоор сайхан, муухай янзан бүрийн бодлыг тээнэ. тэрэндээ баярлана, гутарна, сэтгэл ханана.
[Permanent Link]

2011-6-4 -
Бичсэн: Зочин
чөтгөр ха ха
[Permanent Link]

2009-11-7 -
Бичсэн: MAR2
dadido>shatagchid aguu aguu
obdoo>ali tal ruu gaj zuil hiihees hamaarah baih...suuliin oguulbertei 1000% sanal negdjiinoo
[Permanent Link]

2009-11-1 - saihan medeelel baina
Бичсэн: Обдоо
haayaa boddog yum hyn bolgon setgetsiin yamar neg uurchlulttei baidag. Ter ni dendheer gaj gaj zyil hiideg. Hyn gedeg sonin setgeliin amitan
[Permanent Link]

2009-10-31 -
Бичсэн: dadido
гоё бичлэг байна. ер нь тийм хүмүүс л бидэнд гоо сайхан, мэдрэмжийг бэлэглэдэг юм шиг
[Permanent Link]

2009-10-31 -
Бичсэн: MAR2
setgegdluuded bayarlalalaa. hundaga kkk neeree tiii.jich yarii
[Permanent Link]

2009-10-31 -
Бичсэн: xvv
гоё шүү
[Permanent Link]

2009-10-31 - урлаг гэж сайхан шүү
Бичсэн: arch_tseegii
За би ч угаасаа урлагийн сургууль төгссөн болохоор энэ хүний тухай сонсон юм байна оо зурсан зураг нь үнэхээр сайхан тэр бийрний бичилт нтр жинхэнэ уран зураг урлаг...
[Permanent Link]

2009-10-31 -
Бичсэн: director
эр эм 2 л гэж бодсын гэтэл яав нэх зовлон үзсэн 2 бажийнк сайхан бичжээ smug
[Permanent Link]

2009-10-31 -
Бичсэн: хундага
өмнө нь уншиж байсан ч билүү.. сайхан бичлэгүүдээ түүж оруулаад л, МАР2-н сэтгэл санаанд жаахан донсолсон үйл явдал болоо юу даа. эсвэл бүр эсрэг ч юм уу.
[Permanent Link]

2009-10-31 -
Бичсэн: arius
wow iim saihan zuil unshaagui udsan baina. urlagt hairtai oilgodog humuusiig bi hundeldegee. ene hosiig omno n harj baisangui bi uran zurag bish utga zohiol sonirhdog l doo. gehdee ontsgoi taalagdlaa
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 42 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant