Амра

2009-11-1 - СЮРРЕАЛИСТ ЗҮҮД

Зиак. Ханиадтай хийсэн тулаанд багахан хэмжээний зуурдын ялагдал хүлээн хэвтэж буйгаа ашиглан нахин 1 болоогдий.

Сая аспириндаад хэсэг зуур зүүрмэглэсэн чинь замбараагүй сюрреалист зүүд зүүдэлдгиймдаа. Монгол үлгэрийн баатрууд триллер киноныхонтой үзэлцээд ч байх шиг. Дундуур нь Спайдермэн дүүлээд л, надаас ирж аль нь сайн тал вэ гэж асуугаад л. Би одоо Наполеон юм уу хаашаа юм, сунадаг дурангаар Сүмбэр уулан дээрээс тээр доорхи тулааныг ажиглаад л.

Манай муу Бушхүү яг дүрээрээ байна лээ тэр дунд. Харри Поттертой мөр зэрэгцээд хэдэн харь гаригийн хачин биетүүдтэй байлдаад...

Уг нь үлгэрт сайн талын баатрууд ялдаг даа. Гэтэл энэ зүүдэнд 1 л биш ээ. Манай талынхан ерөнхийдөө дийлдэх гээд ч байх шиг.

Ядаж байхад Спайдермэн андуурч өөрсдийнхнийгөө будаа болгочих гээд. Араас нь гүй мөн их орилсондоо "Андуураад байна, андуураад байна" гэж. Хөөрхий, жаахан чих хатуу юм шиг байна лээ. Уг нь амьхандаа туслах гээд л будилаад байгаа байхгүй юу.

Даанч урьд өдөр нь архи уугаад шартсан гэмээр, байсхийгээд л 2 гараа Т үсэг болгоод тайм авахыг хүсэн гуйсан нүдээр надыг ширтэнэ. Жаахан пауз аваад "За за тэг" гэж зангахад хэлээ гаргачихсан амьтан байдгаараа айхлаад л нисээд ирнэ. Тэгээд мангар том домбоноос айраг залгилах нь өрөвдөлтэй, өр шимширмээр. Миний таакчигийн зааврыг ойлгоод байгаа юм уу бүү мэд, толгойгоо дохилоол айргаа тааваараа биш, их яаруу сандруу залгилаад л...

Зүүдний финал хэсэг лаг тод. Асашерю тэр замбараагүй тулааны дунд хээвнэг суучихсан нөгөө аймаар харцаа хааяа 1 ийш тийш чулуудах нь бахдам, дайсны хэн ч гэсэн сүрдмээр. Гэтэл нэг муу нисдэг чөөгий дүүлж ирээд их аваргын нямбайлан зассан үснээс татдиймдаа.

Тэр үс нь ямар ч урт юм. Бараг 10 метр гэмээр харагдсан. Чөөгий тэр их үстэй зууралдахаас залхсан уу, нисээд алга болсон. Харин их аварга маань намирсан урт үсэн дундаасаа гээнэт эвгүй муухай хоолойгоор "Ваааааа" гээд л уйлсан.

Би ч тэрнээс болж цочоод сэрчихсэн. Хар хөлс цувчихсан. Тэгтлээ аймшгийн биш хэрнээ сэтгэлд түгшүүртэй, эвгүй зүүд. Их аварга маань тэгж уйлаад байхдаа яахав дээ.

Гэхдээ зүүдэнд юм муугаар эргэж байхад амьдрал дээр харин бүх юм санаснаар бүтэж, хөзрөөр бол түүз эргэдэг ч байж болох. Нээрээ муу бүхэн зүүдэнд тохиолдож, сайн бүхэн амьдрал дээр биелж байдаг бол аймшгийн зүүдийг олон ангит кино шиг тасралтгүй үзэхэд ер нь яаадгийм.

Заза... Бие сулраад толгой эргээд 1 л эвгүй. Сэтгэлгээ ч naive, гэнэн, жирийн биш завсрын зууранги байдалд байх шиг. Унтлаа. Биеэ амраая. Тархиа унтраая. Ямар ч зүүд зүүдэлсэн, дүүрч.

Унтахаасаа өмнө харин өрөөлд болон өөртөө зөвхөн сайн сайхныг хүсье. Асашерюд ч гэсэн.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2010-10-5 -
Бичсэн: MAR2
desitei 100 huvi sanal niiljiin
[Permanent Link]

2009-11-7 -
Бичсэн: DESI
Ugaasaa zuud chini ugaasaa ooroo surrializm shyy dee
[Permanent Link]

2009-11-7 -
Бичсэн: MAR2
obdoo>eldev yanziin kino uzeed soliorood zuudleh ch bas balai
dadido>hun yu zuudlehee zahialj bolhguimdaa kkeke
[Permanent Link]

2009-11-1 -
Бичсэн: dadido
хахахахаха инээх уйлаад байхдаа яахав дээ. Би багадаа ПУТИНтэй уулзаж байна гэж зүүдэлдэг байлаа. Бас хамаатны нэг нохой надтай юм ярихын гэж зүүдэлснийг яана
[Permanent Link]

2009-11-1 - haayaa tegdiin
Бичсэн: Обдоо
syyliin yed bi soliorch baina
Nen yalanguya ih yum unshaad soliorood zyydelj eter
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 41 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant