Амра

2009-11-14 - NOVEMBER RAIN



Бороо шаагина. Хүйтэн бороо. 
Мод. Тэр модны дор оч.
Хурдлаач! Хөдлө. Хөдлөөчээ!
ОК. Одоо тамхиа асаана. Damn it! Норчлоо.

Зогс. Байжээ. Хөгжмөө асаа, November Rain дээр авчир.
Анха. Болж байна. Одоо тамхиа асаа. Тайван. Битгий салгал.
-Hola, amigo!
-Hola, hola!
Хогны машины латинос. Мэндлэлгүй яахав.

ОК. За, аслаа. Сор, сайн сор. Бас дахиад.
Одоо пийвээ онгойлгоно.Пфшшш.
Сэгсрэгдчихэж. Хурдан балгалаач. Сайн байна.

...
Ляляляля.
11 сарын бороо. Хөглөрсөн навчис.
Хажууханд хогны сав. Лаазаа хаяна.

Дуслуудад буудуулсан навчис унана.
Тээр болсон хэнд ч хэрэггүй навчис.
Гуталнууд гишгэлнэ. Дугуйнууд шалчийлгана.

Нүцгэн шахам мод. Нөмөр бараг болохгүй.
Би ч бас дуслуудад буудуулна.
Бас навч шиг хэнд ч хэрэггүй болсон.
Сэтгэл хөндий. Юу ч үгүй хоосорсон.
Гал унтарсан, зүрхэнд. Үнс. Үнс л үлдсэн.

...
Ляляляля.
Лаазаа хаяа. ОК. Зөв.
Тамхиа асаа. Дахиад 1 Budweiser.
Pretty good...

Хм. Ганцхан ногоон навч.
Байж боломгүй. Хахах.
Генетикийн алдаатай навч.
Чи бүтэхгүй. Харамсалтай.
Алтаар гялбаж үзэлгүй мөхнө.

...
Ляляляля.
'Cause nothin' lasts forever
And we both know hearts can change
And it's hard to hold a candle
In the cold November rain.
Үнэн дуулж байна Гаанз'н.

...
Ляляляля.
Ажиллуул толгойгоо. Орчуулж үз. Давай.
Хорвоо дээр мөнх юм гэж үгүйг
Хайрын гал ч бас мөхдөгийг
Хоёулаа мэддэг байсан ч
Хүйтэн 11 сарын бороонд
Хамгаалах амаргүй ээ, итгэлийн дөлийг.

Март. Март аа. Бүсгүйг март.
Дууссан шд хайр.
Одоо зөвхөн бороо.
Сэтгэлд бороо. Зогсохгүй.
Алив балганаа дахиад 1.

...
Түүний дүр. Нулимс.
Яадаг юм уйл.
Бороог далимдуулаад.
Холилдуулаад.
Дахиад түүний дүр.
Арчилгүй урсга. Нулимсаа.

...
Ляляляля.
Босно оо. Босс ирэх дөхөж байгаа.
Ажлаа хий. Юу ч дуугаралгүй.
Босс мэдэрнэ. Юм хэлэхгүй.

Цаг явж байна. 10.46.
Март бүсгүйг. Марталгүй март.
Пүүз норчлоо. Зүгээр. Сайн нор.
Тэнгэр рүү хар. Нулимс угаагдана.

Явна аа. Явна шүү. Go! Go.
Today.
Away.

Ляляляля.
But lovers always come and lovers always go
An no one's really sure who's lettin' go today
Walking away.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2010-10-30 -
Бичсэн: MAR2
tseegii>lalala. odoo ch naa chin barag tsas l oroh bhdaa ирмэх

surah> баярлах
[Permanent Link]

2010-9-12 - хэхэ
Бичсэн: Сурах Шалтгаан
алга ташилт
[Permanent Link]

2010-5-13 - таалагджийна энэ
Бичсэн: arch_tseegii
Ляляляля
мэдрэмж гэдэг агуу
гадаа бороо орох гэж байнууууууу да гэхдээ spring rain
оркуунээ боличлоо боль боль
[Permanent Link]

2009-11-19 -
Бичсэн: MAR2
tuka> sain uu?

dir>kkk guitseegeerei
[Permanent Link]

2009-11-14 -
Бичсэн: director
шар айрганы ааг янжуурын утаатай нийлэхээрээ торгон дурсамжуудыг үргэлж авчирдаг, өнгөрсөн цагт үргэлж аваачдаг. Яг тэр мэдрэмжинд дуртай орой гүйцээнээ
[Permanent Link]

2009-11-14 -
Бичсэн: Зочин (зочин)
tuka baiv баярлах
[Permanent Link]

2009-11-14 -
Бичсэн: Зочин (зочин)
dursamj sedreechih yumaa MAR2
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 39 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant