Амра

2010-3-20 - ХАВРЫН САВЛАГАА

Хаврын тэнгэр хаа ч ялгаагүй тогтворгүй юм аа. Түүнийг дагаад сэтгэл ч бас ойлгомжгүй, ерөнхийдөө тэнгэрийн аясаар. Тэнгэр тавгүйтэхэд сэтгэл дагаад 1 л бүүдгэр. Нээг их сайхан цэлмэхэд мөн л дагаж учиргүй баясахыг нь яана, бас.

Чухам энэ улиралд сэтгэлийн савлагааны амплитуд хамгийн дээд цэгтээ хүрдэг гэмээр. Аргагүйшд. Тэнгэр олон ааш гаргаж, температураа дээш доош дураараа савлаад байхад.

За тэгээд өвлийг давах гэж бие махбодь эрч хүчээ алдан тамирдаж, өнөөх авитаминоз, витамины дутагдалд ороод хэлээ гаргачихдаг нь сэтгэлийг тавгүйтүүлж, хямруулахад дэм болдог биз. Мал хүртэл хаврын ногооны үнэрт сульдаад согтуу юм шиг болчихдог юм гэнэ лээ. Тэд ч гэсэн хөөрхийс гомдож баярлах нь бас л хурдан болдог байлгүйдээ тэрүүхэн тэндээ.

Нээг их димедрол уучихсан юм шиг л жингүйдлийн байдалтай, реакц удааширцан, балай хүнд зовхитой голийсон баагий л явах юм ойрд. Эрүүгээ бараг мултартал эвшээгээл, сайхан... Нойр, нойр, нойр. Өдөр ч шөнө ч хаалга балбана. 

Дээр нь микро юманд макро гомдож баярлахыг нь ээ, балай. За энэ ч яахав. Хаврыг угтах болгондоо гайхах юм. Дахиад  л шинээр нээж  бишрэх юм, сонин.

Бүсгүйчүүд хувцсаа нимгэлэхээр ямар ч сайхан хараад баймаар болдгийм. Нээх гоё зөөлхөн инээмсэглэх нь ямар ч уярмаар юм. Бүгдийг нь хайрламаар.

Cherry бутнууд 1 мэдэхэд л энд тэнд зөөлөн ягаан өнгөөр будагдаад л. Өнгө өнгийн цэцэгс дэлбээлж, байгаль дэлхий гоёлын даашинзаа өмсаад 1 л цэмцгэр. Бүгдийг нь зурмаар...

Гоё...

Хм... Хаврын синдром доо энэ. Гэв гэнэт юм бичмээргүй болчихлоо. Гадаа бороо орсийм болуу... Ааш нь олдохоо байсоон, сэтгэлийн минь.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2010-5-13 -
Бичсэн: arch_tseegii
одоо бүр 5 сар дундаа орчоод байхад дулаарч нар гарч бороо ордгүй эээ тэнэг байншүү rolling eyes
[Permanent Link]

2010-3-22 -
Бичсэн: director
ойрд бол хаврын үнэр түй ч алга, цас хайлахгүй хөлдөөж алчих гээл хэдэн мал нь битий хэл мануус нь үхэж далдарчих гээл байна
[Permanent Link]

2010-3-21 -
Бичсэн: хундага
улирал солигдох зааг тод мэдэгддэггүй болохоор энд жаахан тиймхэн
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 36 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant