Амра

2010-9-11 - ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА

Зиак... Ойрд төрсөн өдрүүд ямар ойр ойрхон болоод байна аа, миний. Нэг мэдэхэд л дахиад нэг төрсөн өдөр. Жаахан байхад төрсөн өдрөө зөндөө их хүлээдэг байлаашд. Хаа байсийн гээд л...

"Амьдралыг элээх тусам амьдралын хурд ихэсдэг" гээл шинэ афоризм, шинэ аксиом зохиож төрсөн өдрөө тэмдэглэлээ шд ккк. Мэнд амоор гээл найз ба найз бус нартайгаа баахан тулгаж, идээний дээдийг лаг ихээр хэрэглээд маргааш өглөө нь юун мэнд амар, үхэнгээ алдав шд.

Бөөлжсөн. Нуугаад яах юм. Уух сонирхолтой ч чадвар хүрдэггүй юм чинь. Уух дуртай пийвээ уух нэг их дургүй архи мархитай холиод л авч өгсөн. Пянгаа мэдэхгүй байж. Хүмүүсийн өмнө хөөрч байхгүй юу.

Ажиглаад байхад хүмүүс өөрөөсөө том болох гэж их үзэх юм. Түүндээ ч өөрсдөө итгэчихсэн байх юм. Тэгээд жаахан халахаараа л яг өөрөөрөө байх шиг. Зовлон жаргалааа яриад.

Зөв байх л даа. Өрсөлдөөний ертөнц Америкт "Би том" гэж л үзэхгүй бол хэцүү. Ер нь хаана ч гэсэн. Гэхдээ ийм "том"-чуудтай ярих үнэн хэцүүтэй. Нэг юм хэлэхээр л аа тийм тийм мэднэ гээд ккк. Гэтэл зарим нь монгол хэлээрээ уншиж, бичиж чадах уу гэмээр хүмүүс.

Хүмүүсийг би хот хөдөөнийх гэж ялгах дургүй. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд боловсролын түвшин өөр гэдэг нь мэдэгддэг. Ганц үг цухуйлгахад л мэдэгдэнэ дээ. Түвшин нь. Би яг тэр түвшин, эсвэл арай дээгүүр харьцахад болоод байгаа юм. Гэхдээ нутаг ус, мал аж ахуй яриад унахаар би таг.

Нутаг гэвэл хотын гудамж гэж хэлнэ. Нөгөө хэд инээнэ. Аав, ээж, өвөө, эмээ чинь аль аймаг вэ гэж лавлана. Ядаргаа. Би угсаа гарал энэ тэрээ мэднэ л дээ. Гэхдээ би хэлсэн. Би таньтай адил Монгол улсын иргэн гэж. 3 сая ч хүрэхгүй  Монгол улсын иргэний нэг гэж. 

Бөх гэхээр л баруун Монголын Баянмөнх, халх Монголын Мөнхбат ч гэх шиг. Ядаргаатай. Хятад хүн ам шиг ямар дэлхийн тавны нэг биш дээ. Юундаа дотроо хуваалцдийм гэсэн чинь буруутваа. Тэднийх ийм, биднийх ийм ч гэх шиг.

Яс юман дээрээ та нарын хужаагийн эрлийзүүд гэж хэлээд байгаа хүмүүс чинь та нарын дээр, та нараас оуюнлаг юм биш үү гэж хэлээд буруутваа. Өөрөө бас хужаагийн эрлийзэд сэрдэгдвээ.ккк.

Сэдвийг солиод урлаг ярив аа. Миний зургуудыг хараад "Чи арай л болоогүй байна даа" гэсэн. Гэтэл би тэр дунд Пикассо, Миро нарын зургийг оруулсан шд. ккк

Болоогүй байна даа хөдөөнийхөн










[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2011-4-3 -
Бичсэн: Zurai
Муухай юм боллоо, төрсөн өдрийн бичлэг дээр орж ирчээд мэндгүй гарах гэжийн шд ярзайтал инээх Охиныхон зарчимч, нямбай талруугаа гсн үнэн үү smug
өнгөрсөн ч гээ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД баярлах
[Permanent Link]

2011-4-3 -
Бичсэн: Zurai
Татах аа, уучлаарай зүгээр сонирхож асуухад: Жишээ нь тэднийг ялгахгүй байлаа гээд монголчууд юм үзээгүй хөдөөний хөөсөн мантуунууд гсн үг биш биз дээ?
Ихэнх нь тэр болгон бренд мрэнд хэрэглэж, гадагшаа гарч галуу шувууны мах идэж чаддаггүй л байгаа биз. Тэглээ гээд өөртөө итгэлтэй, өөрийн үзэл бодолтой, тэмүүлэлтэй сайхан залуус зөндөө л байна ш д. Яаху ойрын ирээдүйд бүгд орижинал Бритлин хулхи Радо.г ялгаж чадах цаг нээх удахгүй ирнээ, тиймүү баярлах
[Permanent Link]

2011-4-3 -
Бичсэн: Zurai
Өссөн орчиноороо хүн төлөвших ч гээ, байгаа орчиндоо уусч өөрчлөгдөх тал байнаа байна. Өгөгдсөн мэдлэгээрээ бус үзсэн мэдсэнээрээ хотолдог болов уу гэж
[Permanent Link]

2011-1-27 -
Бичсэн: tatah (зочин)
xaxaxa, buur blogmn ee sanajee,,, endee irmeer ch ym shig, zeregleegee ch sanaad bx shig,
@ birthday yria bol saak bjee, kkkk zgr l zuumalzaxaas oor yaxuu, mglchuud original Breitling xulxi Rado.g ilgaxgui,uniig ni xelj medkuu kums shuude, xaa bsii, uzej tuulax uxaan sanaandaa suulgaj tarix ym ix bgaa. unen tiim vv mon vv ai? kkkk
[Permanent Link]

2010-10-19 -
Бичсэн: MAR2
baigaa orchin n huniig oorchildoogguim bna, osson orchin, ogogdson medleg l huniig hotoldog bololtoi ирмэх
[Permanent Link]

2010-10-18 -
Бичсэн: arch_tseegii
төрсөн өдрийн мэнд оройтсон ч гэсэн тэврэлт
за тэгээд соёл нтр дээр бол хүн байгаа орчин мэдлэг боловсролоороо ялгагддаг байхдаа
[Permanent Link]

2010-10-5 -
Бичсэн: MAR2
comment uldeesen buh hund bayarlav...aa tii hundagad oroitson ch gesen torson odriin mend. virgo ord lagshd kkk
[Permanent Link]

2010-9-13 - Тийм ээ, Санал нэг байна
Бичсэн: Сурах Шалтгаан
100 хувь гоё шүү
[Permanent Link]

2010-9-13 -
Бичсэн: Чойрын Хүү
Хөдөөнийхөн гэхээрээ бүгд нийтлэг алдаа гаргадаггүй. Хотынхон бас нийтлэг алдаа гаргадаггүй./ Алдаад биччиж/
[Permanent Link]

2010-9-13 -
Бичсэн: Чойрын Хүү
Гэхдээ хот хөдөөгийн гэхээр бүгд адил биш л дээ. Хүн болгон адилгүй гэдэг шиг. Хөдөөнийхөн гэхээрээ бүгд нийтлэг алдаа гаргадаг. Хотынхон бас нийтлэг алдаа гаргадаггүй. Зүгээр хувь хүнд нь л энэ бүхнээ нялзаах хэрэгтэй байх. Нэрэнд нь нийтлэгт нь тэр бүх соёл гэсэн том нэрээр хандах хэрэггүй байх өө. Чойрийн хүү уурлаагүй ээ гайхах
[Permanent Link]

2010-9-13 - Миний бодлоор
Бичсэн: Сурах Шалтгаан
Орост хятдад өсөхийн ялгаа байна. Нийгмийнх нь шаардлага өөр болохлээр ялгаа үүсдэг байх. Тэрэн шиг хот хөдөөгийн гэж нэрлэгдэх ялгаа байна гэж боддог. Нэрэндээ биш ялгаандаа байх шиг. Мэдээж илүүрхэх гээд унавал соёл биш. Надад лав хэн нэгнээс илүү юм хүн загнах, муулахаас өөр юу ч алга. Чойрийн хүү ууртай орж ирсэн хэхэ.
[Permanent Link]

2010-9-13 -
Бичсэн: Чойрын Хүү
Хотын соёл, хөдөөгийн соёл гэж ямар соёлууд байна аа. Адилхан л хүн байж нэгнээсээ илүүрхэх гэсэн санаа зөрчил нь одоо тэгээд соёл уу. Өөр нөхцөлд өссөнөөрөө яриаын сэдэв нь өөр байгаа нь соёл уу чөтгөр
[Permanent Link]

2010-9-12 -
Бичсэн: хундага
залуу бас охины ордных юм уу даа? манай талым байшд кк, цаанаа өөр байдымаа cool
төрсөн өдрийн мэнд!

хотынх, хөдөөнийх гэдгийг би төрсөн юм уу амьдардаг газраар нь биш юманд хандаж байгаа хандлага, сэтгэж байгаагаар нь л "хотын", "хөдөөний" гэмээр санагдаад байдын.

чиний энэ сэтгэгдэл бичдэг цонх яасан харам!!
[Permanent Link]

2010-9-12 - хэхэ
Бичсэн: Сурах Шалтгаан
Хөдөө тал хотын гудамжинд өсч боловсрохын ялгаа байгаа гэдгийг алт аль нь хүлээн зөвшөөрмөөр байдаг юм. Аль аль талаасаа зөв хандаж чаддаггүй тал ч байдаг. Монголд том том хүмүүс их олон байна шүү дээ хэхэ.
[Permanent Link]

2010-9-12 -
Бичсэн: dadido
би лав ууж чаддаггүйгээ хэлчихдэг юм. Уусны дараа улам их шанална шүү дээ. Хөдөө хотын ялгааг ярихаар зодуулчих гээд байдын
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 33 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant