Амра

2011-6-13 - АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ

Зиак. Хундагын хэлдгээр зүгээр л жаахан бамбаралдлаа шүү. Хүүг ч умшлаа. Хундагыг ч бас. Бас Дэсиг. Мөн бусдыг. Гол нь сээгийй буюу коммээнтуудыг. Баримт сэлт, задаргаа нотолгоо, логик дүгнэлт энээ тэрээ байхгүй зүгээр л бамбаралдаа шүү за?
 
Тэгээд ч даабл шартчихсан хөгийн юм сууж байна. Юу яасын. Өдөр Коламбиа хэйтс гудамжны орос архины дэлгүүрт Рашид гэх нөхөртэй санамсаргүй танилцав шд. Харваас орос. Гэтэл Казаньд төрсөн татар юм гэнэ ээ. Худалдагч авгай Нинатай оросоор ус цас ярихыг минь ажин ажин тэр надаас асуусан. "А ты откуда?"гэж. Би ч яахав "От бодуна" л гэв. Хаанаас вэ гэхээр нь шарталтаас л гэж хариулсан хэрэг. Үхэх гэж байж бас наргихтайгаа. Нина, Рашид бид 3 хэсэг хөхрөлдсөн. Нина бид 2-ыг танилцууулахдаа Татаро-Монгольское иго гэж мэдэх үү гэсийм. Бас хошин шогийн мэдрэмжтэй авгай ай? 

Би яахав, Урьд өдөр нь буюу хагассайнд яагаад ч юм их зочинтой байлаа.  "Циклоп" зургаа эхлүүлэн ВанГогдоод сууж байтал латино найз Антонио хүүхэнтэйгээ ирсийм. Уламжлал ёсоор 12 "Корона" пийвтэйгээ. Буу халаад ууж байтал үүд тогшсон. Бөмбөр тоглодог хообийтой "бөмбөр" Түвшээ ах аахилсаар орж ирсэн. Мэдээж хоосонгүй. 750-ийн "Абсолют" архитайгаа. Нэг хундага тойруулсан уу гүй юу  ахиад л үүд  балбав.  Жимми өөрийн дуртай 12 "Миллэр лайт" пийтэйгээ залрав.  Зураач, цагаан нөхөр л дөө. Бүгдийг нь хооронд нь танилцуулаад найр хавтгайрч байхад дахиал л үүд... Миний уурьдын найз, хар хүүхэн Бернис...
 
Надыг ганцаараа байгаа гэж бодсон бололтой. Өөртөө виногоо, аа харин надад миний дуртай "Финландиа" архийг авчээ.  Ёо, хэн бэ хэдэн он бэ? Мэндлээд  тэвэрч уруул дээр нь үнсэхэд Бөмбөр ахын гайхаж байгааг нь. Тэгээд орос Володя, пакистан Али юу юутай ч билээ ирсэн. Үнэн интернационал архидалт ай? Юун зураг зурах. Гэхдээ сайхан байсаан. Хамгийн сүүлд Бернис бид 2 үлдсэн санагджийн... За тэр ч яахав. Баахан хадуурчлаа.  70 булчирхайгаа тоочих нь. Архидалтыг бичсэнд хүлцэл.

Гол нь найз нар маань үндэс угсаа, шашин шүтлэг, арьсны өнгө өөр ч тэд бүгд өөрсдийгөө америк гэдэг. Америкийн үүнд нь би дуртай. Хэн ч чамайг эрлийз, хурлийз гэж хардахгүй. Урваач шарваач гэж сэжиглэхгүй. Чадал чадвар чинь ямар байна түүнийхүнээ хэрээр амьдарна. Би ч гэсэн хүнийг хар шар гэж ялгадаггүй.

Тэгээд юу л даа. Би шараа тайлах гээд 2 "Балтика" өвөртөлчихсөн байсан юм. Харин мөн л шарталттай Рашид 1 литрийн "Смирнофф" аваад манайд очьё гэсэн. Тэгээд ДВД тавилаа. Японы "Чингисхаан" байна аа ккк. Орос хэл дээр. Орос ёсоор закусктай уулаа. Давсалсан ногоо, хатаасан загастай. Кино үзэнгээ баахан буу халав.

Рашид бас Бодровын "Монгол" кинотойгоо үзүүлэв. Алсугийн СД-гээ бас сонсгов. Удаан сонсоогүй тул гоё л байлаа. Алсу гэж ягаан ус гэсэн утгатайг ч хэлсэн. Тэгээд  юу гэсээн. Татар хүнд бага ч гэсэн монгол цус байдаг юм аа гэж. Хөөрхий бараг надаас илүү Монголыг гэсэн сэтгэлтэйг нь гайхаж билээ. Рашидтай хуурай ах дүү болоод салсан даа.

Аа бас хими цэвэрлэгээний эзэн, солонгос Ким намайг монгол гэж мэдээд хүү нь хөх толботой төрснийг "монгол тамга" гээд их л бахархан ярьж билээ. Энд, Америкт япончууд цөөхөн. Гэхдээ мөн л санамсаргүй нэг зочид буудлын эзэн японтой танилцаж билээ. Монгол гэж мэдээд гэртээ урьж саке уулгаад л. Ёо энэ бичлэгт сархад төрөл төрлөөрөө ямар их орж байна аа. Ази тивээс зөвхөн Монгол, Япон 2 л европчуудыг дийлж байсан гээл баахан түүх ярив шд. Монгол агуу, дахин босно гэсээн.

 Ер нь Монголыг хөгжөөсэй, дахин босоосой гэсэн чин хүсэлтэй хүн энэ хорвоо дээр зөндөө.

Зиак сүржин гарчигаасаа шал өөр юм бичсэн бол соорий шд. ЗХУ задраагүй, Зүүн Европт Москвагийн нөлөөллөөс салах хөдөлгөөн өрнөөгүй байхад монгол сэхээтнүүдийн дунд нэг гар бичмэл явж байсан нь "Бүү март, марвал сөнөнө" аа бас "21-р зууны босгон дээр". Хэн бичсэн нь ойлгомжтой.  Энэ хоёр зохиолын принтер дээр хэвлэсэн анхны номыг хадгалж байсан ч хулгайд алдсандаа харамсдаг шд. Ийм учир би антибабарист биш ккк. Бас панмонголист биш.

Гэхдээ хоёр том хөршийн нөлөөлөлд байгаа элэг нэгтнүүдийнхээ төлөө Монгол улсын төр дипломат аргаар дуугарч байх ёстой гэж үздэг.

Баахан бамбаралдав.

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2011-6-14 -
Бичсэн: Зэрэглээ
ter japan- hiisen chingis kinogoo duustal n uzsiimuda?
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: dao
болноо болно.. болохгүй зүйл гэж үгү..
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: Zurai
За тээл Архи улс төр 2 ямар холбоотой вэ? гээл
Хүмүүс ууж согтохоороо улс төрч болдог тоглодог гээл кккккк

заза болъё, энэ утгагүй болцон шөө соорий ярзайтал инээх
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: mar2
bolno shd. dehdee yaag ali ontsgoos ni yarih uu? эргэлзэх
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: Zurai
заза соорийг аваад хармааллаа
тэгүүл архи ярьж өг гээлүү ярзайтал инээх
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: mar2
ter talaaraa neeree l joohon hetertsen tee zurai? sooriid gesiishd uug n ярзайтал инээх
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: Zurai
Олон төрлийн архи нь сонирхолтойм бишөөөө ярзайтал инээх
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: хундага
хайртай
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: mar2
unen yogch shd kkk. uunen baabarist.kkk. хайртай
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: хундага
эмзэгшд, сэтгэгдлүүдийг хэлжийнаа.

дипломатаар хэрхэн асуудлыг шийдэхэд оролцох тухайх бичлэгийг тэсэн ядан хүлээнэ.
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: mar2
dehdee arhin dunduur uug ni esopiin helleg bgaam san. гуниглах
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: хундага
хайран бичлэг, архи болоод дуусцан байшд үэхэхэ
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: mar2
deerh bi baiv. mar2
[Permanent Link]

2011-6-14 -
Бичсэн: Зочин
hundaga>diplomat argaar helne gej davhar utgataig chi ooroo ene commenteeree laitai haruullaashd kkk. medeej 2 horshid bolj baigaa asuudal tednii dotood asuudal. tsor tsor hiigeed baival oros neftie ogohoo baichihna, hyatad hilee haachihna, hetsuu. teheer lag nariin uran, tovchdoo bol double diplomat argaar eleg negtnuudee hamgaalah arga bnaa bna. todorhoigoor shartaltaas buren sergecheed bichii za?
dadido>yag ali n saihan gej kkk
zurai>sooriichildee plse. alcohol heregledeggui undesten hovor yum doo. gehdee ooriigoo zasah geel baihad iim genetiin yum bolood alhiim baishd. ooriigoo omooroogui shuu soorii.
dao>yamar ch ontsog uzuur bulan baij boliishd kkk
husliinjig>nermeliig eh orondoo ochij baij l taavaaraa tatan tasrah bhdaa gej kkk. haramch seegiigiin asuudal ih garjiin. golduu husliinjig gesen erhmees. гуниглах medquimoo. jeansnii denimtei blognii seegiin hairtsag iim gavchigiim bishuu. almasaas l asuuhaas ирмэх
g84>er hunii huvid ehnii 2 oguulberiig oijiinoo. suuliin 2 deer gostov shd, soorii баярлах
[Permanent Link]

2011-6-14 - От бодуна
Бичсэн: g84
өчигдөр шөнө өчигдөр ч биш юмаа өнөө өглөө 3 өнгөртөл соёмбо сэнгүүр ууж эхэлсэн юм. ойрд бие баахан чилээрхээд ууж идэхэд тун тоогүй байгаа ч гэлээ найзуудын яриа архи 2 сайхан л байлаа. саяхан л европт байсан ирчхээд нөхөр Ховдод явсан аа нэг найз Австралиас ирсэн нөхөр Завханд Отгонтэнгэрийн тахилгаар явсан аа 04 цагаас түргэн хоолны газарт ажилладаг өдөрт нь сурдаг тухай...
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 6 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant