Амра

2012-7-8 - 10-ХАН МИНУТ

Нэлээд том, 5 бэдрүүмтэй хаус янзалж байгаа, манай компани. Өнөөдөр хийх ажил нээх байсангүй. Элдэв юм нааш цааш л баахан зөөх шив. Босс материалаа татахаар бусадтай яваад өгсөн. Би хаус манайд үлдсийм.

Тэгээд хийх юмгүйм чинь хашаан доторхи зүлэг дээр хэвтээд өгсөн, модны сүүдэрт. Гар хөлөө алдлаад таван хошуу болоод. Хэрэмнүүд мод дамжин гүйлдэж, бор шувууд энд тэнд жиргэнэ. Өөр чимээ үгүй.

Аан тийм. Нэг зөгий хамарнаас тун холгүй ажил хэрэгчээр дүнгэнэсээр өнгөрч билээ. Хэхэ. Яагаад ч юм тэр зөгий хажуугаар нисэхдээ мишээсэн гэж надад санагдсан. Өөрийн эрхгүй нүүрэнд маань хариу мишээл байна лээшд. Зун болжээ...

Нутгийнх шиг цэлмэг хөх тэнгэрт сонин гайхам хэлбэртэй үүлс хөвөрнө. Яг багад зуслан дээр байгаа юм шиг. Байшингийнхаа сүүдэрт цээжин дээрээ ном тавьчихсан ингээл үүл ширтээд мөрөөдөөд хэвтдэг байж билээ.

Нээрээ үүлсээр дамжин очоод зуслангийнхаа дээр саатахсан. Бага балчир өөртөө, гэрийнхэндээ, найз нартаа даллаад л, тататунгаагаар ярилцаад л. Гэвч таних болов уу тэр хүүхэд, том болсон өөрийгөө? Хэхэ.

Ямар idyllic, romantic байна аа нээрээ. Диваажинд хэсэг зуур саатаж байна уу даа. Сэтгэл уужраад л, оюун санаа сэргэж гэгээрээд л. Бие хөнгөрөөд үүлс хүртэл хөөрч дүүлэх энүүхэнд мэт. Бүх юманд баярлаж инээмсэглэмээр. Бүр дуулмаар.

Ийм байдалтай олон цаг хэвтсэн ч юм шиг. Ниссэн ч юм шиг. Гэтэл ердөө 10 минут л өнгөрсөн байгаа байхгүй юу. Амьдралынхаа бүхий л гэгээн дурсамжийг эргэн санаж эерэг цэнэг авахад хангалттай байдийм байна, 10-хан минут. Бүх юм үзэсгэлэнтэй, хорвоо гайхамшигтай, амьдрах сайхаан!


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд
2013-2-15 -
Бичсэн: MAR2
sar shinedee saihan shinelev uu? bi odoo l serjiin kkk
[Permanent Link]

2012-11-9 - Wake up Marushka!
Бичсэн: mamaya (зочин)
Orj irsen chin bichleg nemegdeegui bh um. Time to wake up dude!Before sigh out i wish u happy Thansgiving.Merry Christmas and Happy New year just in case if i will not see you before hollydays!
[Permanent Link]

2012-7-26 - mgl zuleg
Бичсэн: mamaya (зочин)
i am not dude haha er huniig dude gedeg biz de? 6 han honogiin daraa mgl zulgen deeree hevtene de...taliin yagaan tsetsegees tasdaad yavuulj boli shu...ulaan hatsart ohiduudiig daguulj ireed taniltsuulj chadna shu haha
[Permanent Link]

2012-7-24 -
Бичсэн: хундага
ямар гоёым
хэзээ нутагтаа ирж хэвтэхжийна даа?
[Permanent Link]

2012-7-21 -
Бичсэн: MAR2
gehdee l haaya tegj 5 hoshuu bolchood hevteh googoo shd. harih geel setgel gegelzeed bna uu? ochood mgl zulgen deeree yum devseed hevteerei kkk. good luck dude
[Permanent Link]

2012-7-16 - Amerikiin zuleg
Бичсэн: mamaya (зочин)
zulgen deer hevtel tiim ch saikhan idea bishee.Amerikiin zulegend zunduu hor tsatsan bga,ovchin avch medne
[Permanent Link]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Бичлэг: 3 » Нийт: 57
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant