Амра

2009-10-19 - ГУНИГЛАЛИЗМ

Зиак. Толгой эргүүлэм, тархи хайлуулам халуун Зун нэг мэдэхнээ ард "Пад" гээд унаад өгдиймдаа. Түүний халааг авсан Намар үүнд гашуудсандаа тэр үү, баярласандаа тэр үү, мөн ч их уйлах юм. Намар гуай одоо болноо, хэд хоног уйлах гээв, нарыг нэг харуулаач гэмээр.

Дагаад уйлалтай биш, далимдуулаад уултай ч биш. Гэхдээ л гэрт хорих энэ бүрхэг тэнгэрийг дагаад сэтгэлийг хөнгөн гуниг бас нөмрөөд өө.

Өнгөрснийг эргэн санагалзан ой санамжийн автмаат дасгал хийх, байн байн уртаар санаа алдан амьсгалын мөн л автмаат дасгал хийх нь ийм үеийн гол шинж юмуу даа. Сэтгэлийн ийм хэлбэрийг одоо Гуниглализм гээд т...

[Шууд холбоос]

2009-9-9 - ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ

Юу яасан юм аа. 1 ийм юм болсийм. Бүрэнхий болж байлаа. Тэгсэн чинь 1 цагаан юм намайг чиглэн ойртоод. Сайн харвал Зулаа цагаан палаажтайгаа мөлхөж байна. Нүд нь гялалзаад л, байдгаараа аахилаад л.

Аа шавар аа. Явж явж миний нуудсан газар руу азаарны цагаан палаажтайгаа мөлхөхдөө яахав дээ гэж бодож амжаагүй байтал... маанаг чинь тохойгоогоороо халгай шүргэчдиймдаа.

Чёрт. Тэгэхлээр нь яахав дээ гялс өөдөөс нь мөлхөж очоод амыг нь бариад авав. Чшшшш, битгий уйлаарай гэсэн чинь өвдөж байна аа гээд юу юугүй уйлахнээ.
 
Зүгээр ээ Зулаа, гар руу чинь шээчихье. Тэгээд л өвдөхөө больчихно гэлээ. За л гэж...

[Шууд холбоос]

2009-7-4 - ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!

Чи минь хүрээд ирээч! Чамайгаа маш их үгүйлж байна. Чи мэднэ ш дээ, нөгөө Сэм Беккетийн "Годоог хүлээхүй" жүжгийг. Тэр зохиол дээр гардаг шиг би цөхрөлтгүй хүлээсээр. Даанч чи Годоо царайлчихаад ирдэггүй.

Олон өдөр хүлээлээ. Бороотойд шар айраг ууж хүлээлээ. Гитар дээр хайрын дуу балбаж хүлээлээ. Ирсэнгүй.

Нартайд гадуур тэнэж хүлээлээ. Задгай усан санд шумбаж хүлээлээ. Хар шилний араас хүүхнүүдийг ажиглан хүлээлээ. Чи минь сураггүй.

Шөнө нойроо хасан хүлээлээ. Хайрцаг "Марлборо" устгаж хүлээлээ. Аргаа бараад бааранд орж хүлээлээ. Чи минь алга.

Цаг хугацаа миний эсрэг тоглосоор. Чи минь эртхэн ирэ...

[Шууд холбоос]

2009-4-9 - ЧУРЧААК БААВГАЙ
Ангилал: Бичиглэхүй

Чурчаак баавгай гээнэт ичээнээсээ гараад сүртэй гэгчээр суниаж, хаврын агаарыг шуналтайгаар сорон мар мар инээвээс хавийн амьтад зогтусмой.  Энэ баагий чинь ичээнээсээ бас гардаг юм байжээ гээд дор бүрнээ хамгийн сүүлд түүнтэй хэзээ тааралдсанаа санахыг оролдох ажгуу. 

Хаврын нялх агаарыг дэндүү огцом хүртсэн баавгай нэг амьсгаагаар 12 лонх найрка уусан мэт энд тэнд гишгэлэн олон амьтны нүдэн дээр дөрвөн хөллөж рэйтинг энэ тэрээ золтой л зэро болгочихсонгүй. Шийр зааж мод түшин тэнцвэрээ олоод жаал амсхийснээ газраар хөглөрөх мөчрийг тас няс гэтэл нь хугалан алхав.

Тэрээр гараараа даллан э...

[Шууд холбоос]

2009-1-21 - НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
Ангилал: Романчлахуй

Гээд гэнэтхнэн дугарцам юм аа.
Тэгсэн чинь өнөөдөх чинь таг чиг.
Утас руугаа харлаа. Секундууд явж байна.
Тэгэхлээр Тээлтэр сонсч байна гэсэн үг.

-Ууралсан уу? гэлээ
Хариу үгүй.
-Ууралсан уу? гэлээ дахин.
Ашгүй тийм гэнэ ээ.

-2лаа юу ярьж байлаа?
-Тэр хамаагүй шд.
-Ван Гогийн тавилт?
-Тавилт. Хэхэ.

-Тавилт гэснээс...
-Яасан?
-Чи гоёо юм яриач...
-Юу?
-Гоё юм...

Нэг юм хэлэхэд Тээлтэр надтай утсаар ярихдаа хэвтчихсэн байж.
Тэр тэгээд ингэж хэлсэн.
-Надаа гоё байна. Гэхдээ тэл балиар Ван Гог шиг биш.
Тээлтэрийн нөгөө чимээ сонсогдов. Та нар мэднэ дээ:

...

[Шууд холбоос]

2008-12-31 - Арван жилийн амтны дегустац
Ангилал: Шүлэглэхүй

Архивт
Архи хийв
Арван жил нууна
Алтан аяганд ууна

[Шууд холбоос]

2008-12-31 - Болор толь

Ийм нэртэй англи-монгол, монгол-англи онлайн толь бий болсон байна шүү цаанчинь. Ороод үзээрэй. Тун дажгүй санагдлаа.
www.bolor-toli.com Үүгээр блогэмээнийхэнд бэлэг барин шинэ оны мэнд хүргэх шив. Есөн он янзын болох болтугай.

[Шууд холбоос]

Миний тухай
Амар байх тийм ч амар биш...
Сүүлийн бичлэгүүд
. Би байгаал байгаам байна тээ.
. БИ МУУХАЙ
. 10-ХАН МИНУТ
. ТАВАН САЛААНЫ МЭРГЭ
. ЗҮГЭЭР Л...
. АНТИБАБАРИЗМ БА ПАНМОНГОЛИЗМ
. НЭРГҮЙ РОМАН. хэсэг1.
. ЭХ ОРОНГҮЙ ЮМ УУ ЧИ
. ЭЭ МАНГАР АА
. И НАОБОРОТ
. ХУНДАГА
. ЭНД БОРОО ОРООД
. (гарчиггүй)
. САРХАД-ШАТАХУУН
. ҮЗСЭН
. CHRISTMAS-SADNESS, LOVE-SADOMAZOHISM
. ШИНЭ ҮХЛИЙН МЭНД
. DIALOGUE
. НА ФИГ
. ЧАМД БИ ХЭЛСЭН
. ШОШАННА МИНЬ ДЭЭ
. ДРУГ МОЙ, НАЛИВАЙ
. ДАОГООС САНАА АВСАН НЭГЭН ОРЧУУЛГА
. ДОЖДЬ НОЯБРЯ
. ВЫЛА ВЬЮГА
. ӨӨРИЙН ОРОС ДӨРВӨН МӨРТҮҮДИЙН ОРЧУУЛГА
. БРАТОК-СТРЕЛОК. ДИАЛОГ.
. ОНА БЫЛА ХОРОША
. ПРОСТО МНЕ СТАЛО СКУЧНО
. ДҮҮД ЗОРИУЛСАН ДӨРӨВ ХАГАС МӨРТ
. WILLIAM SHAKESPEARE SONNET 29
. ДҮҮРЧИХЛЭЭ ГЭНЭ ЭЭ
. ТӨРСӨН ӨДРИЙН ЯРИА
. ХООСОРСОН ЛОНХ БА ХАРТАЙ ХОРВОО
. БИ БУРХАН БУГ 2-ЫН ЗӨВШИЛЦӨЛ
. ХАВРЫН САВЛАГАА
. ТЭГЭЭД...
. ХЭТ ИХ
. NOVEMBER RAIN
. 3 МӨЧ
. СЮРРЕАЛИСТ ЗҮҮД
. ИХ ЮМ ҮЗСЭН ХОС
. НАМРЫН NOSTALGIE
. ХАМААГҮЙ БИТГИЙ ХУЦ
. АМЬДРАЛЫГ ХҮҮРНЭН ӨГҮҮЛЭХҮЙ
. ЦАГ ХУГАЦАА
. АМАР АМГАЛАН
. БАЙНГЫН ДАГУУЛ
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ (төгсгөл)
. ҮЗЭСГЭЛЭНТ ПСИХЕЯ
. ГУНИГЛАЛИЗМ
. ОХИН РУУ ШЭЭСЭН НЬ
. ЧИ МИНЬ ХҮРЭЭД ИРЭЭЧ!
. ЧУРЧААК БААВГАЙ
. НЭРГҮЙ РОМАН. Хэсэг 7
. Арван жилийн амтны дегустац
. Болор толь
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
. хундага
. Egel_setgel
. tatah
. Дарс
. gereltuya
. arch_tseegii
. LetMaidar
. Обдоо
. Зэрэглээ
. Цагаан хараацай

Хуудас: 2 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant